2017-08-14 02:20

О.Баасанхүү МАХН-ын Гүйцэтгэх Товчооноос хасагджээ


Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын Яамны зөвлөх байсан, өмгөөлөгч О.Баасанхүү Монголын улс төрд орох болсон түүх Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, Н.Удвал нар МАХН-ыг сэргээн байгуулж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр тэмцэж байх үеэс эхэлдэг.Үүний дараа УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн нэрсийн жагсаалтанд багтан нэр дэвшиж, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Энэ бүхэнд МАХН-ын дарга Н.Энхбаярын нөлөө маш их байсан нь эргэлзээгүй билээ.
Гэвч 2012-2016 оны хооронд Н.Энхбаяр, О.Баасанхүү нарын харилцаа амаргүй байдалтай байсан юм. Тэр бүү хэл О.Баасанхүү нэгэнтээ : "Н.Энхбаяр дарга намайг УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлэх эсэхийг ч мэдэхгүй байна" хэмээж байв. Гэсэн ч УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас О.Баасанхүү нэр дэвшиж, ялалт байгуулснаар тус нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцох боломжтой болсон юм. Гэсэн ч 2016 оны намраас 2017 оны хавар хүртэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү ба МАХН-ын удирдлагуудын харилцаа тун муу байсан ба үүнийгээ ч аль аль нь ний нуугүй өгүүлж байв.
 
http://www.sonin.mn/news/politics-economy/66485
 
http://sonin.mn/news/politics-economy/76839
 
 
2016 оны сүүлээс эхлэн л  "АН-д орсон нь зөв гэж бодогдох юм" хэмээн Twitter хуудсандаа бичиж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ийнхүү сүүлийн нэг жил орчим МАХН-тай уялдаа холбоотой ажиллахгүй байсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр намаасаа нэгмөсөн зам салсан гэхэд болно.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжиж, огт ажиллаагүй төдийгүй харин ч эсрэг агуулгатай шүүмжилсэн мэдэгдэл хийж байв. Учир нь УИХ-ын гишүүнээс гадна Монголын Жүдо Бөхийн Академийн дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг тэрээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос санал хуваах хүнийг л МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр идэвхтэй ажиллаж байсан юм. Энэ бүхэнтэй нь холбоотойгоор МАХН-ын Гүйцэтгэх Товчоо хуралдан, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын Гүйцэтгэх Товчооноос хасч, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Товчхондоо МАХН-ынхан түүнийг өөр намын улс төрчдийн эрх ашгийн төлөө ажилладаг урвагч гэж үзсэн бололтой. Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн болсон гэх яриа улс төрийн хүрээнд байдаг юм.
 
П.Энхмандах
sonin.mn

Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочоо (66.181.160.32 / 2017-09-13 08:30 )

    Элбэгдоржийг овоо шудрага нөхөр гэж бодсон чинь ёстой баг өмссөн луйварчин байсан юмуу өнөө оффшорчдыг намнах, авилгачидыг намнах, юу юу гээд хуцаад байлаа .шудрага байцгаая гэдэг нь хаана байна ёстой храраал идмэр шив дээ Энэ увайгүй үйлдэл нь Ээбээгийн гэр бүл үр хүүхдэд нь гай болно доо. Түй чорт