2017-08-02 03:28

С.Баяр хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү?


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд тухайлан нэг нэр дэвшигчийг дэмжин ажиллаж хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эргүүлэн татах гэж байгаа тухай 7 сарын 13-нд Sonin.mn анх мэдээлж байсан билээ. 

 

http://www.sonin.mn/news/politics-economy/80042

 

Үнэхээр ч 7 сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн юм. Харин УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга долдугаар сарын 20-нд хариу бичиг өгч, уг албан бичиг нь хууль бус байна гэсэн билээ. Тэгвэл долдугаар сарын 26-нд  УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий Нарийн Бичгийн Даргад илгээсэн хариу бичигтээ  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Таны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14/1334 тоот “Хариу өгөх тухай” албан бичигтэй танилцлаа.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” үндсэн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх мөн. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” эрхийг Засгийн газарт олгосон боловч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн зохицуулалт биш болно. Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг бусад хуулиар хязгаарлах боломж үгүй бөгөөд энэхүү заалтыг ийнхүү явцууруулан тайлбарлах нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

 

Энэхүү заалт нь Засгийн газарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнх нь хувьд элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох эрхийг олгож буй эрх зүйн зохицуулалт мөн. Иймд зөвхөн Засгийн газрын санал болгосноор томилох, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөнө гэж ойлгож хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг ойлгоогүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үндсэн бүрэн эрх дотор “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” тухай ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрч түүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөх боломжтой бөгөөд үүний нэгэн адил Засгийн газрын өргөн мэдүүлсэн саналыг эс зөвшөөрөх, эсхүл Засгийн газрын өргөн мэдүүлэхийг хүлээлгүйгээр Улсын Их Хуралтай зөвшилцөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар түүнд олгосон болно." гэж хариу барьсан. Ийнхүү уг асуудал хэрхэн шийдэгдэх нь ээдрээтэй болж буй энэ цаг үед нэгэн сонирхолтой шийдэл гарах гэж буй тухай улс төрийн хүрээнд ярилцах болжээ. Энэ нь Ерөнхий Сайд, МАН-ын Дарга асан, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр өөрийн хүсэлтээрээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай юм. Үнэхээр ч С.Баяр энэ оны тавдугаар сарын 24-нд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагынхаа үеэр:  "Та Ерөнхий сайдын албаа өгөөд явж байсан хүн. Заримдаа Элчин сайдын энэ алба яамай гэж бодогдох үе гардаг уу?" гэсэн сэтгүүлчийн асуултанд 

 -Аль ч алба амь биш, заяа биш. Авч болсон юм, өгч болно. Очиж болсон юм, буцаж бас болно. Гэхдээ таних танихгүй, гадна дотны хэдэн хүн шаардлаа гээд хаяад явчихдаг төрийн алба гэж юу байх вэ." гэж хариулж байжээ. 

 

Дэлгэрэнгүйг : http://sonin.mn/news/politics-economy/78298

 

Үнэхээр ч одоо улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, С.Баярыг эргүүлэн татах нь "гадна дотны хэдэн хүний шаардлага" бус Монгол Улсын төрийн тэргүүн- Ерөнхийлөгчийн албан ёсны шийдвэр болоод байна. Иймээс "ам алдвал барьж болдоггүй"-н үлгэрээр С.Баяр албаа өгөх эсэх тухайд МАН-ын түвшинд ч хүлээлт бий болжээ. Хэрэв С.Баяр хэлсэн үгнээсээ буцаж, албан тушаалтайгаа зууралдвал Монгол Улсын Ерөнхийлөгчийг үл хүндэтгэж буй хэрэг болох юм.

 

С.Сарнай

sonin.mn


Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (103.242.47.2 / 2017-08-06 07:22 )

    ер нь сармагчингийн бөгс улаан л байдаг ш дээ

  • Эмч (202.179.31.35 / 2017-08-03 23:30 )

    Бөгсөндөө хоромхон гэдэг тос түрхвэл зүгээрдээ.гэж энэ иргэнд зөвлөе.

  • ИРГЭН (202.179.26.103 / 2017-08-02 06:14 )

    МОЛОМ ОО ЧИ ҮХВЭЛ ТААРНА ГЭЖ ҮЕР КИНОН ДЭЭР БОЛД ӨВГӨН ХЭЛДЭГ ШИГ АРД ТҮМЭН С.БАЯРТ ХЭЛЖ БАЙНА.ҮНЭХЭЭР ӨМНӨӨС НЬ ОЙ ГУТАЖ БӨГС УЛАЙЖ БАЙНА.