2017-07-24 04:20

У.Хүрэлсүхийг муучилж, намаараа туг тахихыг хэн хүсээд байна вэ


Ерөнхийлөгчийн сонгуульд навс ялагдсан Ардын намынхан Шадар сайд У.Хүрэлсүхээ “намнах” ажиллагаанд оржээ.

Нам дотроо ч, олон нийтийн дунд ч У.Хүрэлсүх нэр нөлөөтэй, хариуцлагын асуудал хөндөгдөхөд намын даргаар сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа тул эрх мэдлээ хадгалахыг хүсэгчид нь амь тэмцэн, сүхдэх ажиллагаанд орсон тухай гишүүд нь ярьж байна. Бага хурал болохоос урьтаж, нэр хүндийг унагаах нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ба түүний багийнхны нэг номерын ажил болж хувирчээ.

Шадар сайдын эзгүйд Ерөнхий сайд шуурхай хуралдаан зарлаж, түймрийн нөхцөл байдлыг хэлэлцэн, У.Хүрэлсүхийг зугаалж яваа мэтээр мэдээлэл цацуулсны цаад учир нь нэр хүндийг нь унагах оролдлого байжээ. Гэвч бүтэлгүйтсэн.

Нийслэлийн МАН-ын дарга М.Ганбаатар нарын хэдэн нөхөр өнгөрсөн долоо хоногт “Д.Амарбаясгалан нарт хариуцлага тооцох ёстой” гэж шаардаж эхэлсэн нь алдарт 60 тэрбумын хэргийг л хав дарж, өнгөрөх гэсэн ядмагхан арга нь аж.

Учир юу вэ гэвэл У.Хүрэлсүх намын дарга болбол дээрх бичлэгийг одоогийн намын удирдлагын нэгэн адил “эвлүүлэг” гэж хэлээд хаацайлаад суухгүй. Шууд л хариуцлага ярьж эхлэх аж. Тодруулж хэлбэл,  сонгуулийн ялагдлыг Ц.Сандуй нараас хайж эхлэх нь тодорхой байгаа учраас хотын фракцынхан Ж.Эрдэнэбаттай элбэн У.Хүрэлсүхийг намнах ажиллагаанд орсон нь ийм учиртай юм байна.

У.Хүрэлсүх сайдын хувьд ч хэзээний шударга бус зүйлтэй эвлэрч явсан удаагүй. Хэдэн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад үг сөрж, үнэн шударга байхыг шаардаж, тэрсэлдэж явсан. Үүнээсээ болж шоронд орохдоо ч тулж явсан удаатай. Үндэслэлгүйгээр хорих боломжгүй учраас л У.Хүрэлсүхийг яаж ч чадаагүй хэрэг.

Харин эрх мэдлээ зузаатгаж, намын дарга болох санаа өвөрлөн, өс зангидаж эхэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд одоогийн МАН-ын дарга М.Энхболдтой хамаатан.

Сонгуульд ялагдсан М.Энхболд дарга хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаасаа огцрох нь нэгэнтээ ойлгомжтой болсон тул өөрийн хүнээ тавихаар бэлтгэл хангаж эхэлсэн нь Ж.Эрдэнэбат сайдын үг үйлдэл бүрээс харагдах болсонд намын олон зуун гишүүн нь дургүйцэж байна.

Тэр байтугай У.Хүрэлсүхтэй холбоотой сайлсан, муулсан төлбөрт мэдээллийг өмнөөс нь хэвлэлүүдээр цацуулж, сошиал ертөнцийнхнийг хүртэл хөлслөөд авчихсан хар PR –ыг жиргүүлэх болжээ. Доллараар цалинжуулж, төсвийн мөнгийг урсгаж байгаа гээд бод доо. Улсын төсвийн алдагдал нь зузаарсаар байхад Ерөнхий сайд намын дарга болохын тулд татвар төлөгчдийн мөнгийг танхимынхаа сайдын нэр хүндийг баастахад зарцуулж байна гэж бодохоор дэндүү хайран.

 

Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой хүн л болох ёстой.

Энэ шалгуурт дан ганц У.Хүрэлсүх тэнцэнэ гэж туйлшрах ч хаашаа юм бэ. Гэхдээ мэнь эрд итгэж болно.  МАН-д олон сайн удирдагч бий. Гэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат биш, тэр удирдагч биш гэдгээ өнгөрч буй нэг жилийн хугацаанд хангалттай харуулсан. Засгийн газрын танхимд П.Сэргэлэн, А.Цогцэцэг нар мэргэжлийн гэх шалгуур хангаад сайдаар томилогдсон гэж бодож байна уу, М.Энхболдын хүмүүс болохоор л тэр. Ажил нь 0 зааж байхад л хариуцлага ярихгүй байна. эмч нарын буруугаас хүний алтан амь эрсдэж байхад сайдад нь хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн үү. Үгүй. Гэтэл сайд асан Ж.Батсуурийг шууд л хөөж орхисон.

Одоогийн дарга маань  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад намын даргын суудлаа өвлүүлэх гээд нойртой, нойргүй хонох болсон нь нам доторх хотын фракцаа амьд мэнд авч гарах гэсэн “Б” төлөвлөгөө нь юм.

“Б” төлөвлөгөө хэрэгжихгүй бол 60 тэрбумын бичлэгээр УИХ-ын даргын суудал ч үгүй үлдэх учраас утсан хүүхэлдэйгээ намын даргаар суулгах нь чухал болоод байна.

Гэвч Ардын намын жирийн гишүүд үүнийг хүслээ гэж үү.

М.Энхболдыг Ж.Эрдэнэбатаар солиод нам шинэчлэгдэхгүй. Ардчилсан намын алдааг л давтах болно. Тодруулж хэлбэл, З.Энхболдыг С.Эрдэнээр сольсонтой агуулга нэг хэлбэрдэлт болно.

Ардын намынхан эрх биш Ардчилсан намыхан шиг л гэнэн  биш бол Ж.Эрдэнэбатыг даргаа болгож , намаараа туг тахихгүй байлгүй дээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэглдэл: 5

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ха ха (203.91.118.180 / 2017-08-11 01:15 )

    Өмхий Нямдорж дүрвэд төрд хийсэн юм байхгүй байхаа. Хэрүүл хийхдээ сайн гэдгийг хүн бүр мэднэ. Хэлээ хазаад БаянӨлгийд багийн дарга хийвэл хаваасаг. Дөрвөд хүн биш 4 шийр мах биш гэдэг шүү.

  • зочин (124.158.111.11 / 2017-08-01 06:11 )

    фракцаас дарга арай сонгож тэнэгтэхгүй биз галзуу хүнд сэлэм бүү бариул гэдэгдээ Хүрэлсүхээс болгоомжилж байгаа гэвч Хүрэлсүх эх оронч байхыг үгүйсгэхгүй ер нь хаана ч цэвэр хүн алгадаа Намын даргад таарах цэвэр хүн ховор цэвэр хүнийг гаргах хүсэлгүй байгаа

  • зочин (124.158.111.11 / 2017-08-01 06:02 )

    нь хүргэвэл бөлдөгддөг хүндээ Одоо унаж байгаа Энх болдын фракцыг хамгаалж байгаад УИХ-н дарга болох санаа байгаа МАН нэг юмыг сайн ойлго намын эрх ашгаас улс орны эрх ашгийг эхэнд тавь хятад цустай хүнээр Ер тавих гэж оролдлоо одоо хятадын тагнуулаар УИХ-н дарга тавих гэж балайравдаа Намаа самарсан

  • зочин (124.158.111.11 / 2017-08-01 05:48 )

    тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг болж Хүрэлсүх Энх баярын өмнөөс том дугарч алуулах дөхөөд Энхбаяр Цолмон аниагаасаа уучлал гуй гэснээр Цолмонд их хэмжээний мөнгө өгч байж амиа авч үлдсэндээ Нямдорж олон жил хуулийн сайд хийж бүгдийн НОГ гартаа оруулж өөрийн сонирхол ороогүй юманд дугардаг дургүйг

  • zochin (66.181.190.86 / 2017-07-24 16:03 )

    14 ter bumiig zavshsan zaitai er de! Nymdj yg unen helsen ba.