2017-07-08 05:31

Сонгуулийн урьдчилсан дүн: Х.Баттулга 610 541, М.Энхболд 496 840 санал авчээ


 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өчигдөр /2017.07.07/ болж, Сонгуулийн ерөнхий хороо оройн 22.00 цагт хийсэн мэдээллээрээ ирц хүрснийг зарлаж, нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй болсныг танилцуулсан билээ.

Сонгуулийн ерөнхий хорооны байран дахь нэгдсэн дүнг танилцуулъя.

 

  • АН-аас нэр дэвшигч  Х.Баттулга 610 541 санал  буюу 50.6 %
  • МАН-аас нэр дэвшигч М.Энхболд  496.840 санал буюу 41.2 %

Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал хураалтын нэгдсэн дүн гараагүй байна. Учир нь, гадаад дахь сонгогчдын саналыг онгоцны дипломат шуудангаар тээвэрлэн ирж байгаа юм. Өнөөдөр өглөөний байдлаар зарим улсад буй Монголчуудын саналыг СЕХ хүлээн авч, одоо тоолохоор бэлтгэж байна. Мөн  европын улсууд дахь сонгогчдын саналыг тээвэрлэх “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, орой 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухаар хойшлогдсон гэх мэдээллийг СЕХ өглөө.

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно