2017-06-27 03:52

Дахин санал хураалтыг ирэх сарын 09-ны өдөр авахаар боллоо


Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017  оны ээлжит сонгуулийн санал хураалт 2017.06.26-ны өдөр болоо. Сонгуулийн ирц нийслэлд 67.73байсан бөгөөд саналыг1984 хэсгийн хороонд авсан юм. Сонгуульд нийт 1 318 511 хүн санал өгсөн. Эдгээрээс

М.Энхболд- 411 748 /30.32 хувь/

Х.Баттулга- 517470 /38.17 хувь/

С.Ганбаатар- 41098099 /30.19 хувь/   хүний санал авсан.

Ингэснээр гурван нэр дэвшигчийн хэн нь ч энэ удаагийн сонгуульд ялалт байгуулаагүй, харин дахин санал хураалт явуулах нөхцөл байдалд хүрээд байна.  

Тодруулбал нэр дэвшигч сонгуульд санал өгч байгаа нийт иргэдийн 50 хувь + нэг хүний саналыг авсан байх учиртай.  Харин  энэ болзлыг хэн нь ч хангаагүй тул дахин санал хураалт явуулна.  Дахин санал хураалтыг хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд явуулах юм.Тодруулбал дахин санал хураалтыг 517470 хүний санал авсан Х.Баттулга  411 748  хүний санал авсан М.Энхболд нарын дунд дахин санал хураалтыг хийнэ.

Дахин санал хураалтаар ирц, болон сонгогчийн хэдэн хувь нь тухайн нэр дэвшигчид санал өгснийг харах болно. Хэрвээ болзол хангаагүй бол дахин сонгууль хийнэ. Болзол хангасан, хамгийн олон санал авсан хүн Монгол улсын Ерөнхийлөгч болох юм.

Манай сайтад хандсан эх сурвалжийн мэдээлж байгаагаар дахин санал хураалтыг ирэх сарын зургаан буюу 7 дугаар сарын 9-нд төлөвлөсөн байна. Хоёр дахь санал хураалтын үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхгүй. Дахин санал хураалтад ойролцоогоор 7.2 тэрбум орчим төгрөг зарцуулна хэмээн СЕХ-ноос мэдээллээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно