2017-05-09 04:09

Н.Энхбаярыг ялгүйд тооцоогүй


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 17-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм. Ингэхдээ СЕХ-ноос заасан холбогдох бичиг баримт, материалуудыг бүрдүүлсэн байх учиртай. Үүний нэг нь нэр дэвшигчид өөрсдийн ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагаас авсан байх  ёстой. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялгүйд тооцуулах хүсэлтийг Иргэний болон Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан ч аль аль нь хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярын ялгүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг энэ сарын 3-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. Улмаар тус шүүхээс Н.Энхбаярын өмгөөлөгч Ш.Дуламжавын гаргасан нэхэмжлэхийг хүчингүй болгож, ялгүйд тооцох боломжгүй гэж дүгнэжээ.

Тодруулбал, шүүгч З.Болдбаатарын гаргасан захирамжид "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзэн Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн" гэдгийг онцолсон байна.

www.eagle.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • за за (182.160.37.139 / 2017-05-13 04:03 )

    Одоо болиоч дээ болно ш дээ Нэг хүнийг арай л дэндүүлэх юм