2017-05-08 03:11

Эммануэл Макрон Францын ерөнхийлөгчөөр СОНГОГДЛОО


Урьд шөнө Францын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль амжилттай болж өндөрлөлөө.

Франц улсын түүхэнд Наполеоны дараа анх удаа хамгийн залуу ерөнхийлөгчөөр 39 настай Эммануэл Макрон 65,5%-ийн үнэмлэхүй ялалтаар Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Урьдчилсан дүнгийн дараагаар Парисын Луврын музейн өмнөх талбайд Макроныг дэмжигчид хуран цуглажээ.  Сонгуулиар нийт 66,647 пост ажиллаж, 50,000 сэргийлэх, цагдаа хүчнийхэн хамгаалалтанд гарч аюулгүй байдлыг хангаж, сошлоор минутанд 50,000 мессеж бичигдэж 2500 гаруй гадаад дотоодын сэтгүүлчид ажилласан гэсэн судалгаа гарсан байна.

Эммануэл Макрон нь Францын сангийн сайд, Ротшильдовын хөрөнгө оруулалтын банкир байсан ба  өрсөлдөгч нараасаа илүүтэй хамгийн шилдэг пиар-компанийг бий болгосон билээ.  Түүний хайр дурлалын түүх өөрийнх нь амжилтаас ч илүү алдартай гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрбээр 15 насандаа сургуулийнхаа багшид дурлаж, гурван хүүхэдтэй болсных нь дараагаар эхнэрээ болгож авсан бөгөөд одоо ч аз жаргалтай амьдарсаар буй юм. Сонирхуулахад, Эммануэл Макрон нь  дэлхийн хамгийн тачаангуй улс төрчдийн рейтингт албан ёсоор бичигддэг аж.

Эммануэл 36 насандаа Сангийн сайд болсноор  түүний карьер эрчимтэй өсч эхэлжээ.  Мэдрэлийн эмч, профессорын хүү эдийн засгийн яаманд ажиллаж байсан ч түүний амбиц нь суудал дээр нь зүгээр суулгасангүй. Тэрээр  яамнаасаа гарч, банкны салбарт хүч үзэхээр  явсан ч улс төрд эргээд ирсэн билээ. Гэхдээ тэрээр одоо Францын ерөнхийлөгчийн суудалд тухлахаар болжээ. 39 настай залуугийн хувьд гайхалтай амжилт биш гэж үү.

 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно