2017-04-04 04:03

С.Баярцогтыг АН-аас бүрмөсөн “шахан зайлуулж” байна


Уржигдар буюу 4 сарын 2-нд Ардчилсан Намын дотоод сонгууль болж өнгөрсөн билээ. АН-ын дотоод сонгуульд аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгуульд  нийт 152 800 гишүүн санал өгөх эрхтэйгээс 78 хувийн ирцтэй сонгууль болсон.
АН-ын Үндэсний бодлогын хорооны 511 нэр дэвшигч бүртгүүлснээс дотоод Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг тус тус нэрсийн жагсаалтаас хассан юм. Эдний нэг нь УИХ-ын гишүүн асан С.Баярцогт. Түүнийг хасах хүсэлтийг МоАХ-ы анхдагчдын нэг, Ард Түмний Онц Зөвлөлийн зохицуулагч С.Батчулуун намынхаа удирдлагад өгсөн нь тэр дороо биеллээ олжээ.
 
Энэ тухай АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: "С.Баярцогтын хувьд тодорхой гишүүдээс санал, гомдол ирсэн. Энэ гомдлын хүрээнд хуралдаж, шалгах шаардлагатай гэж үзсэн учраас Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихээс түдгэлж, санал хураалтад оруулаагүй. Ардчилсан нам гишүүдийнхээ ёс зүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх дээр нэлээн хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай байх асуудлын талаар С.Баярцогт өөрөө хүлээн зөвшөөрч, өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цайруулсан мэдээлэл ирээгүй байгаа. Ер нь цаашид бид оффшор данстай хүмүүс намын удирдах байгууллагад байх зохисгүй гэж харж байгаа. Ганц С.Баярцогт ч биш" хэмээн тайлбарласан юм. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн С.Баярцогтыг намаасаа бүрмөсөн "шахан зайлуулах" сонирхол АН-ын өнөөгийн удирдлагад байгаа нь ил боллоо гэж дүгнэж байна.
АН-ын дарга асан З.Энхболд ч : "Ардчилсан нам УИХ-ын 2016 оны сонгуульд оффшор дансандаа сая доллар мартталаа баяжсан С.Баярцогтоос болж ялагдсан" гэж шуудхан хэлж байсан билээ. 
 
П.Энхмандах 
sonin.mn

Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • иргэн (124.158.107.98 / 2017-04-18 04:50 )

    хулгайлсан мөнгийг нь улсын төсөвт буцааж тушаах шаардлагатай.

  • ИРГЭН (202.179.23.26 / 2017-04-13 14:41 )

    САЙН БАЙНА БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГТЭНГҮҮДЭЭС БОЛЖ ЭНЭ АН ЯЛАГДАЛД ХҮРСЭН.ЭДНИЙГ ХӨӨХ ХЭРЭГТЭЙ.

  • зочин (202.21.106.159 / 2017-04-07 14:26 )

    Маш зөв.Энэ агуу том нам энэ хулгайчаар дутахгүй.

  • dj (66.181.180.11 / 2017-04-04 23:41 )

    zov