2017-02-20 02:08

З.Энхболд: Алдарт Чингис бондоос 3.66 дахин их ӨР


Монгол Улс ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдахаар болжээ. Энэ талаар нийгмийн сүлжээний хэрэглэгчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна.


 

АН-ын дарга асан З.Энхболд: 5.5$ тэрбум америк долларын өрөнд оруулж байна уу?

 

 

Наймхан сарын өмнө МАН "ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАНА" гэж амлаад сонгуульд ялжээ. 
Өнөөдөр өрнөөс салгаж байна уу, 5.5$ тэрбум америк долларын өрөнд оруулж байна уу? Алдарт Чингис бондоос 3.66 дахин их ӨР.

 


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Харамсаж байна

 

 

“Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн "Extended Fund Facility" хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болж байна. "Stand-by" хөтөлбөрөөс илүү хүндэрсэн үед хэрэгждэг уг хөтөлбөр Украйн, Египет, Пакистан, Тунис, Ангола, Иордан зэрэг улсад хэрэгжээд явж байгаа. Хөтөлбөрийн сөрөг талуудын зэрэгцээ эерэг талууд байгаа боловч үүндээ тулсанд нь харамсалтай байна.

 

Сонгуулийн дараа нөхцөл байдлыг мэдсээр байж “Би чадна, жинхэнэ мэргэжлийнх” гээд уралдан ажил авцгаасан, чадсангүйд харамсаж байна. Энэ олон сар өнгөрч байхад Засгийн газар, Монголбанк маш удаан, ур чадваргүй ажиллаж байна. Гол нэрийн экспортын барааны үнэ ингэж сайхан өсч байхад энэ их баялагтай, энэ жижиг эдийн засгийг босгочихож чаддаггүй.


 

Хөтлөгч Р.Нямбаяр: Заваан луйварчидынхаа оффшор данс...

 

 

Чингис, Самурай бонд нэрээр толгойд багтамгүй их тэрбум тэрбум мөнгө идэцгээсэн хэдхээн гэр бүлийн завшсан мөнгийг бид нар төлөх нь арай л шударга биш байна.Татвар ингэж гэнэт нэмж болохгүй эээээээ...Заваан луйварчидынхаа оффшор дансанд хийсэн мөнгийг нөхөж төлүүлээд дараа нь шатлалтайгаар нэмчих л дээ тэгэх үү!


 

Д.Анужин:  Банш Буузаа базаах зуур Бантан болж байна, Сэрцгээ!

 

 

Улсын байдал бүүр биш болчихлоо. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг энэ байх. Зургаан сонгууль дамнан төр барьсан улс төрийн намуудын "тоглоом"-ын хариу гарч байна. Ийм байдалд хүргэсэн "улс төрч" нэртэй эх орноо гэх элгэн сэтгэлгүйчүүдэд хариуцлага хүлээлгэцгээе!!! Энэ улсад одоо хэн үлдэх вэ?!! Хэнд хүсэл мөрөөдөл үлдэж байна вэ?!! Хэнийгээ дэмжсэн юм бэ энэ улс?!! Төрийн албаар дамжин тэнтийтэл баяжиж, тэртээ туйл руу тасрагсдаа дархалчихлаа. Ард түмэн хэт баян хэт ядуугийн хоёр туйл руу салж байна.

 

Чоно борооноор гэж амралтын өдөр байдаг нь юу вэ энэ "гэрээ хэлцэл"-үүд.


 

Д.Ангар: Би арай зүүдлээд байна уу даа

 

 

Банкны хадгаламжийн хүүгээс 10% татвар авах хууль 2018-01-01-нээс хэрэгжих байсныг 2017 оны 4 дүгээр сарын 1 болгож наашлуулахыг ОУВС-тай тохирчээ! Ердөө 1 сарын дараа!!!

 

Би арай зүүдлээд байна уу даа. Монгол Улсын ТӨР 26 жил авах гээд хүчрээгүй татвар арай ингээд хэрэгжих юм биш биз?

 


Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ээж нь хятад (203.91.115.45 / 2017-02-26 03:04 )

    М Энхболд хятад цусны хүн тэрээр юу ч болж байсан санаагаа үргэлж нууж явдаг өөртөө ашигтай бол чөтгөртэй ч нийлдэг хүн энэ хүнийг ерөнхийлөгч болгож болохгүй хэрэв ерөнхийлөгч болвол чимээгүйхэн зарчихаад арилах хүн хамгийн аюултай этгээд

  • Дорж (122.201.31.48 / 2017-02-20 09:42 )

    Стэндбайтай нөхцлөө нарийн ярилцаж бүх нөхцлийг нь биш өөртөө ашигтайг авч үлдэхээр тохиролцох ёстой шүүдээ Тэд чинь ашиг олох үндсэн зорилготой байгууллагаа биш шүүдээ Чойжоо тэргүүлж хэлэлцээрт орсон юм уу Аягүй бол далдуур хувьдаа ашигтай тохиролцоо хийчих хүнийг яаж оруулж чадаваа

  • АН-ын ахмад гишүүн (122.201.31.48 / 2017-02-20 09:34 )

    ЗИ вирус чи ичихгүй яаж гарч ирж бас тэгээд тэнэг шунаг хоёроо гайхуулж хуцаж чадаж байнаа. Чамаас болоод манай нам ялагсан чамаас болоод гуйлгачингууд боллооТөрийн өмчийн хорооны дарга байхдаа идсэн ууснаа буцааж өгөхгүй бид булааж аваад айлын жорлонд толгойгоор чинь шигтгээд хаяна шүү амалж байна

  • Чимэд (122.201.31.48 / 2017-02-20 09:26 )

    Миеэ чиний арчаагүй үхээнц бодлого биднийг, үр хүүхдийг маань идэх хоолгүй өмсөх навсархайчгүй болгох гэж байнаа Яагаад чи Сбаярыг Баярцогтыг СайханбилэгийгГБатхүүгөмөөрч толгойг илээд биднээр хамаг идсэн уусан юмаа төлүүлээд байнаа Бид чамайг гайгүй хүн гэж сонгосон.Яагаад Эбо-д базуулчихав