2017-02-10 03:38

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол хүсэлтээрээ ажлаа өгөх бололтой


Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газар байгуулагдаад долоо дахь сарынхаа нүүрийг үзэж буй. Энэ хугацаанд түүний танхимын сайдууд дундаас хамгийн их хэл аманд орооцолдож буй нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд, УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол болоод байна.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 2017 оны 2 сарын 1-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын бүлэг жуулчид Монгол улсад визгүй зорчих асуудлаар талууд санал солилцож буй талаар ам алдсан бөгөөд энэ нь Хятадууд Монголд чөлөөтэй нэвтрэх нь гэсэн уур амьсгалыг иргэдийн дунд төрүүлж, МАН-ын нэр хүндийг илтэд унагасан билээ. Гадаад Харилцааны Сайд Ц.Мөнх-Оргил ч Д.Оюунхорол сайдын хариуцлаггүй үйлдлийн тухай :
 
"БНХАУ-ын 10-20 хүн нэг доор орж ирэх болбол тэдний материалыг урьдчилж аваад, виз олгодог болох асуудлыг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл хөнгөлнө гэсэн үг. Үүнийг л Д.Оюунхорол сайд андуураад "бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн”. Би өмнө нь тайлбар хийсэн. БНХАУ-ын иргэдийн визгүй болгоно гэсэн асуудал байхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудлыг яаж хөнгөвчилж болох талаар судал гэдэг даалгаврыг Засгийн газраас өгсөн. Энэ судалгааг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж байгаа. Бид судлаад үзэхээр Монгол Улс өнөөдөр 42 улстай визгүй харьцаж байгаа. Тэгэхээр үүнийг хэвээр үлдээнэ.
 
Визтэй орж ирж байгаа иргэдийн хувьд бүлэг жуулчлал, бүлэг виз, цахим виз олгодог болох тухай судалж байна. Мөн зарим орны иргэдэд Замын-Үүдийн хилийн боомт юм уу Буян-Ухаа олон улсын онгоцны буудал дээр виз олгох тухай асуудлыг судална. Түүнээс биш бүх орны иргэд тур дундаа Хятад улсын иргэд визгүй Монгол Улсад нэвтэрнэ гэсэн асуудал байхгүй” хэмээсэн юм. Ардчилсан хөгжсөн ямар ч оронд ийм хариуцлаггүй үг хэлж, алдаа гаргасныхаа төлөө огцрох нь зайлшгүй зүйл хэдий ч Д.Оюунхорол сайд энэ тухай ярихыг ч хүсээгүй билээ.
 
Тэгвэл төд удалгүй үүнээс ч илүү ноцтой үйл явдал болов. Тодруулбал Д.Оюунхоролын удирдаж буй Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны нэр бүхий удирдлагууд нь авлига авч байгаад АТГ-ынханд баригдсан хэрэг уржигдар гарлаа. Эдгээр нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, мэргэжилтэн С.Баярхүү,  Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав нар юм. Тэднийг Авилгалтай Тэмцэх Газрынхан  хуш модны самар хууль бусаар хил нэвтрүүлэх зорилготой компаний эзнээс авлига авсан гэж үзэж буй юм байна.
 
Д.Даваасамба нарын шууд удирдлаганд  нь ажилладаг хүмүүс авилгалын хэрэгт холбогдсонтой холбоотойгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол хүсэлтээрээ ажлаа өгч, огцрохоос өөр замгүй болсон тухай  МАН дахь зарим эх сурвалж өгүүлж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн өмнө ийм хариуцлаггүй хэрэгт Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яамны дарга нар холбогдож, нийгэмд дуулиан дэгдээсний хариуцлагыг ёс зүйн хувьд ч, зарчмын хувьд ч Д.Оюунхорол намын удирдлагынхаа өмнө хариуцах нь мэдээж юм.
 
П.Энхмандах
sonin.mn

Сэтгэглдэл: 8

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ард (202.179.11.10 / 2017-03-09 07:49 )

    самар авна гэсэн зар одоо ч явж л байна ажилдаа эзэн болоод авилгач түшмэдүүдээ бүгдийг нь халаад тэгээд өөрөө буугаад ирдээ

  • ажиглагч (202.179.6.142 / 2017-03-06 07:55 )

    Ингээд л өөрийн ухамсараараа ажлаа өгдөг шудрага зарчимыг эхлүүлж дээ

  • erka (202.179.27.214 / 2017-02-15 01:55 )

    Iim uls turiin soyol gargaj chadval taniig manai namiin gishuud demjigchid unduruur uneljMAH gants bulgan suultei said gej hundeleh bolno

  • ЗОЧИН (202.126.91.95 / 2017-02-15 01:46 )

    ЭДГЭЭР НЬ ОЮУНХОРОЛЫН ОГЦРОХ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ШАЛТГААН,САЯ АНУ-Н ЕРӨНХИЙЛЭГЧИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСЛАХ ТРАМПЫГ АЖЛАА АВААГҮЙ БАЙХАД “ОХУ-Н ЭЛЧИНТЭЙ УУЛЗСАН,ТЭНД ЮУ ЯРИЛЦСАНАА ХЭЛЭЭГҮЙ” ШАЛТГААНААР ӨӨРӨӨ ОГЦОРЧ БАЙНА,ИЙМ СОЁЛ БАЙХ ЁСТОЙ.

  • иргэн (202.9.42.86 / 2017-02-13 11:13 )

    эмийн ургамал хогийн ургамал 2-оо ялгаж чаддаггүй ийм Байгаль хамгаалахын сайд байгаад яадаг юм бэ хамтрагчид нь баригдаад эхлэв,эвгүй зураг олонд харуулав,эрэвгэр жирэвгэр ургамлаа тонн тонноор хил гаргав. ингээд зогсохгүй бол болохгүй байх aa .....

  • өвгөн (49.0.186.186 / 2017-02-12 05:37 )

    за бараг тийм байх аа, гэхдээ ёронхийлогч-ардчилагч тэсээд бна, барьцаж болно та бүрдийг сонгогчид тэр зиндаанд аваачсан ...

  • (103.26.193.127 / 2017-02-11 00:27 )

    сайдаа жаахан тэсч байгаарай бутээлгэх нэг ажил байна шуу. Зарим нь хун алчихаад огцордоггуй юм чинь .. битгий тоо уоглог бай

  • mongol (202.180.218.147 / 2017-02-10 04:40 )

    mash zuv bna uuruu ajilaa uguh heregtei busad geshuuddee jishee boloh heregtei