2017-01-24 04:32

Б.Чойжилсүрэн: Хүүтэй мөнгөөр эдийн засгаа тогтворжуулах боломжгүй


 

choijilsuren

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим асуудлаар тодруулга авлаа.

-Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсыг санхүүгийн хямралд өртөх өндөр эрсдэлтэй орнуудын нэгд жагсаалаа. Улсын данс үнэхээр улайчихаад байгаа юм уу?

-Би Давос дээр юу болсныг сайн мэдэхгүй байна. Учир нь би тийшээ яваагүй. Мэдээллийг хэвлэлээс л авч байсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь нууцгүй үнэн. Гэхдээ өнгөрсөн 2016 оны тухайд Засгийн газар нийт зардлынхаа 99.5 хувийг санхүүжүүлсэн  гэсэн урьдчилсан тооцоо гарсан байгаа. Өнгөрсөн онд төсвийн орлого 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн. Засгийн газар байгуулагдсанаасаа хойш нэлээд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний дотор, БНХАУ-д экспортлож буй нүүрсний үнэ нэг тонн тутам нь 71.5 ам.долларт хүрлээ. Зэс, алтны үнэ өсөж буй учраас эдийн засгийн нөхцөл байдал 2017 оны төгсгөл, 2018 оны эхнээс хэвийн байдал руугаа тогтворжих хандлага ажиглагдаж байгаа.

-Засгийн газрын зүгээс нэлээд олон оронд зээлийн хүсэлт тавьсан. Яг тодорхой өгч байна уу?

-Ер нь бол ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд өрийн тогтвортой байдлыг үүсгэх шаардлагатай байгаа юм. Одоогоор зах зээлийн бодит хүүтэй мөнгөөр бид эдийн засгаа тогтворжуулах боломжгүй байдалд орсон нь үнэн. Тийм учраас гадны нэр бүхий орнуудаас хямд хүүтэй, урт хугацаа бүхий зээлийг олгохыг хүссэн байгаа. Зээлийн хүсэлтүүд эхнээсээ эерэгээр шийдэгдэж байгаа гэдгийг хэлмээр байна.  Гадны орнууд ОУВС-гийн хөтөлбөр хэрхэн хэрэгжихээс хамаарч, зээлийн хүсэлтийг шийдэж болно гэсэн ерөнхий хариу өгч байгаа. Энэ утгаараа Сангийн яам, засгийн газрын зүгээс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрт өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна.  

-“Стэнд бай” хөтөлбөрт  хэдийгээр хамрагдахаар яригдаж байгаа бол?

-ОУВС-тай Сангийн яамны зүгээс өдөр тутам харилцаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зүгээс ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлаар хэлэлцээрээ хэвийн үргэлжлүүлж байгаа гэсэн үг. ОУВС-гийн төлөөлөгчид энэ долоо хоногийн сүүлээр манай улсад ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Маргааш гэхэд  ерөнхийдөө хэдийд ирэх асуудал нь тодорхой болчих юм билээ. Энэ удаагийн  хэлэлцээрүүд голлох  асуудлууд яригдана.

-Засгийн газар боднын өрийг хэрхэн төлөх талаархи албан ёсны мэдээллээ намын бүлэг чуулган дээр албан ёсоор өгөөгүй байгаа. Яг тодорхой хувилбарууд гаргасан болов уу?

-Хөгжлийн банкны 580 сая евро бондын өрийг төлөх асуудлаар Засгийн газар гурван хувилбар боловсруулсан. Тодорхой хэлэлцээрүүд өрнөсний дараа албан ёсоор мэдээллийг өгөөд явна. Ер нь бондын өрийг хэрхэн төлөх асуудал 10-14 хоногийн дараа олон нийтэд ил болчихно.

Ж.МЯДАГБАДАМ

www.medee.mn


Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • харамсаж байна (66.181.184.27 / 2017-03-08 00:30 )

    АН, МАН дотор эдийн засаг тогтворжуулаад аваад явах хүн алга

  • ХХХ (202.179.23.33 / 2017-01-27 01:30 )

    ЗЭВҮҮН НОГООН НҮДТЭЙ ЭНЭ ХУЛГАЙЧ ЁСТОЙ ЗЭВҮҮН ШҮҮ.НЭГ Л ӨДӨР ДҮҮЖЛҮҮРТ ХҮЗҮҮГЭЭ ӨГӨНӨ ДӨӨ

  • ХХХ (202.179.23.33 / 2017-01-27 01:30 )

    ЗЭВҮҮН НОГООН НҮДТЭЙ ЭНЭ ХУЛГАЙЧ ЁСТОЙ ЗЭВҮҮН ШҮҮ.НЭГ Л ӨДӨР ДҮҮЖЛҮҮРТ ХҮЗҮҮГЭЭ ӨГӨНӨ ДӨӨ

  • Зочин (139.5.219.206 / 2017-01-26 10:40 )

    Хүүгүй мөнгө олдох арга байна уу, олдвол,улс битгий хэл хувь хүнд хэрэгтэй банйа.