2017-01-23 06:31

Баянхонгорын Засаг дарга өөртөө байр авахаар төсөвлөжээ


Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал 52 сая төгрөгөөр өөртөө орон сууц худалдан авахаар энэ оны орон нутгийн төсөвт тусгажээ. Мөн цагдаа, шүүхийн дарга нарт мөн адил орон сууц худалдан авахад мөнгө гаргахаар болжээ. 

Харин онцгой байдлын албан хаагчдад орон сууц худалдан авахад 48 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэв. Өөрөөр хэлбэл аймгийн дарга нар өөрсдөдөө орон сууц шууд худалдан авах мөнгө хуваарилж байгаа бол онцгойгийн албан хаагчдадаа хэдэн гурван сая төгрөг өгөх аж.

Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдэд зөөврийн компьютер авах гэх мэт жижиг зардлууд багтаж байна. 

Уг нь өнгөрсөн 11 дүгээр сард Улсын төсөв батлахад бүх салбарт төсөв тун барагтайхан байгааг сайд нар тайлбарлаж, хүндхэн жил ирж буйг ам уралдан хэлж байсан. Гэвч улс мөнгөгүй энэ үед дараа болохоос цаашгүй дарга нар, тэр тусмаа байргүй дарга нар олширч байгаа бололтой.

Т.Бэх

time.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • БАТСҮМБЭРИЙН ИРГЭН (202.179.23.42 / 2017-01-24 03:39 )

    ЭНЭ МАН-ЫНХАН АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА АА.МӨН ТӨВ АЙМГЫН БАТСҮМБЭР СУМАНД АРД ТҮМНИЙ СОНГОЛТ АН-ЫН ЯЛАЛТЫГ УРВАГЧ НАНДИА ЭМЧ ГЭХ АВГАЙ МӨНГӨ АЛБАН ТУШААЛААР НАЙМААЛЦААД ТЭР НУТГЫН АРДУУДЫГ ДОРОМЖЛОЖ ЭМНЭЛЭГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫГ АВЧ САЯХАНААС ГЭР ОНЫХОО ТАВИЛАГАА БҮРЭН СОЛЬЖ ИХ ТОМ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ