2017-01-20 07:46

М.Энхболд 49 хувийг хурааж авна гэх мэдээлэл ташаа болов


Өчигдөр буюу 19-ний пүрэв гарагт МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг буцаан авахаар эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдээлэл цахим хэрэгслээр түгэж, сошл медиачид шүүмжлэлтэй хандаж, шуугицгаасан. М.Энхболдыг “эргээд коммунизм руугаа хөтөллөө”, “төрд шахаагаа хийхээр улайрлаа”, “Эрдэнэт үйлдвэрийг сааж тэрбумтан болсон үе үеийн улстөрчдийнхөө хөрөнгийг дараа нь хураах уу” гэх мэтээр шүүмжилж, УИХ-ын даргын нэр хүндийг унагаж байлаа.

 

Гэтэл Засгийн газар болон МАН-ын удирдлагаас ийм яриа огт гараагүй гэж дээрх мэдээллийг үгүйсгэв. Ийнхүү бор шувуу нисгэж, галыг М.Энхболд руу дуудсан цаад зорилго нь намын даргаа шахаанд оруулах гэсэн нэгэн улстөрчийн гар хөл болсон сэтгүүлчийн явуулга бололтой. Энэ нь МАН доторх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах их дайны эхлэл гэлтэй.

 

Л.Ану

shuud.mn


Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Геологич (103.57.92.200 / 2017-01-29 13:22 )

    49%-г хувьд авч болно оо болно! Гэхдээ ингэж төрийн мөнгийг, иргэдийн мөнгийг хулгайж аваад биш , шууд 400 сая $ төлөөд авбал хэн ч дугарч хэрэлдэхгүй шууд дуугүй болно.

  • Өнөрсайхан (66.181.185.214 / 2017-01-27 23:53 )

    Элбэгдоржийг огцруулж УИХ-ыг тарааж нийгмийг тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ луйвар хэзээч зогсохгүй

  • Өнөрсайхан (66.181.185.214 / 2017-01-27 23:49 )

    Улс 49%-ийг авахаар дампуурчих гээд байгаа юм бол Эрдэнэтчүүд авъя л даа. Заавал яахаараа эрх мэдэлтэй хүмүүс улсын, ард түмний хөрөнгийг завшиж байх ёстой юм бэ. Энхболд Бадамжунай хоёр Элбэгдоржтой нийлж зөндөө идлээ. Одоо ханаж чадах болоогүй юм уу.

  • Өнөрөө (202.9.42.130 / 2017-01-20 10:38 )

    Эрдэнэтийг шахааны бизнест оруулж бүрэн дампууруулах санаа байна . Угнь 51 хувь нь хувьд байвал сайн хувилбар , 49 -ыг буцаагаад авчихвал төр дампууруулна шүү дээ . Төрийн өмчтэй ашиггүй ажилдаг компаниудыг хувьчлах тухай ярьж байгаа шүү , монгол эзэнтэй том компани байж л монгол хөгжинө шүү .