2017-01-17 05:02

“Би ч буруутай, Н.Алтанхуяг ч буруутай, З.Энхболд ч буруутай, Х.Баттулга ч буруутай”


Оффшор гэх тамгатай болтлоо хэлж яригдаж яваад, сонгуульд ялагдсан С.Баярцогтод улстөрөөс бүрмөсөн холдох бодол үгүй аж.

Тэрбээр “ Боломж гарвал би улс төрд оролцоно. Улс төрөөс гадна бизнесийн боломж ч байна, шинжлэх ухаан техникийн боломжийг монголчууддаа таниулах ёстой. Энэ бол хувь хүнийхээ хувьд гүйцэтгэж байгаа миний үүрэг. Хүн ер нь яаж амьдарч байгаагаараа үлгэр бол гэдэг. Одоо намайг сурна гэхээр олон хүн гайхдаг. Гэхдээ үргэлж шинэ зүйл руу тэмүүлж байж л бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхана шүү дээ. Хийхээр бодож санаж, төлөвлөсөн зүйл маш их байна.” хэмээн news.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн тэрбээр АН-ын ялагдлын шалтгааны талаар хэлэхдээ  “Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад “Энэ бол манай ялагдлын эхлэл шүү” гэдгийг би сануулж байсан. Олонх байж өөрийнхөө Засгийн газрыг бид өөрсдөө л огцруулсан шүү дээ. Одоо тэгээд хүмүүсийг төөрөгдүүлээд энэ бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроос болсон гэж зарим нэг хүн тайлбарлах гэж оролдож байна л даа. Огцорсон хүн нь хүртэл өөрөө тэгж бодож байна. Хэн, хэн эсрэг санал өгсөн, хэн, хэн хуралдаа ирээгүй вэ гэдэг ил тод байсан ш тээ. Ямар ч хүн ойлгохоор тодорхой асуудал. Үүний дараа АН-ын дотор итгэлцэл байхгүй болсон. Аль болохоор фракцаараа талцаад ажлыг нь явуулахгүй байх, чөдөр тушаа болохыг л оролдож эхэлсэн. Дээр нь бидний эв нэгдэлгүйг нь далимдуулаад хов хутгадаг хүмүүс манай намд олон болсон.  Ер нь бол алдааг бусад хүнээс хайж байгаа бол алдааныхаа мөн чанарыг олоогүй байна гэсэн үг. Би тэгэхлээр юу хэлэх вэ гэхээр Ардчилсан намын ялагдалд АН-ын шийдвэр гаргагч болгон буруутай. Би ч буруутай, Н.Алтанхуяг ч буруутай, З.Энхболд ч буруутай, Х.Баттулга ч буруутай. Яагаад гэвэл бид намынхаа эв нэгдлийг хангаж чадаагүй нь бидний алдаа. Ийм нөхцөл дунд бид сонгуульд орсон, тэгээд сонгогчид өөрсдөө дүнгээ тавьсан.” хэмээн хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зүч (202.179.29.62 / 2017-01-24 11:09 )

    АН-ханыг фракцууд унагасан . Алтанхуяг өөрөө фракцын толгойлогч. Гэхдээ чадваргүй хүмүүсийн толгойлогч. Алтанхуяг байгаа цагт АН шинэчлэгдэхгүй . Нөгөө ах дүү увсынхан гээд тэнэгүүдээ дэмжинэ. . Одоо бас АН-н дарга болж шинэчилнэ гэж үлгэр яриад яваж байгаа .