2016-12-14 04:25

Хотын даргыг шүүхэд өгөхөөр боллоо



_mg_0507

 

Орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон Баянзүрх дүүргийн ИТХ-аас өчигдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө. Сонгуулийн Ерөнхий хороо болон Нийслэлийн сонгуулийн хорооны албан ёсны дүнгээр 41 мандаттай тус дүүрэгт АН 22, МАН 19 суудал авсан байдаг. Тус дүүргийн АН-ын гишүүд  дараах мэдээллүүдийг баримт нотолгоотойгоор олон нийтэд дэлгэснийг хүргэж байна.

БЗД-ийн  ИТХ-ын дарга Ш.Ганчимэгийн хэлснээр, Хан-Уул дүүрэгт 3 суудлын илүүгээр МАН олонх болсон байхад Засаг даргыг нь хоёр хоногийн дотор батламжилсан. Гэтэл мөн 3 суудлын илүүгээр Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан байхад дүүргийн Засаг даргыг томилж, төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг олгохгүй байна гэв. Өөрөөр хэлбэл, сонгууль дууссанаас хойш 40 хоног өнгөрч байхад хотын дарга хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэн Баянзүрхчүүдийн сонголтыг уландаа гишгэж байгаа нь улстөржсөн явдал хэмээн үзэж байна гэлээ. Мөн хотын даргын эс үйлдлээс болж Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Тус дүүргийн Засаг даргыг өнөөдрийг хүртэл томилохгүй байгаа нь төрийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад зогсохгүй 1300 гаруй төрийн албан хаагчийг цалингүй болох хэмжээнд хүргээд байна. Мөн тус дүүрэг хог шороогоо ачих төсөв мөнгөгүй, цас мөс цэвэрлэх ажилтангүй болж, олон мянган иргэний эрх ашиг зөрчигдөхөд ойрхон болжээ. Тус үүрэг 2017 оны төсвөө батлаж чадаагүй байгаа аж.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 53,7 хувийн ирцтэйгээр, хоёрдугаар хуралдаан 90,2 хувийн ирцтэйгээр хуралдаж шийдвэрээ гарган хотын даргад удаа дараа уламжилжээ. Гэтэл нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг үл хүндэтгэн дүүргийн Засаг даргыг томилох үүргээ биелүүлж ажиллаагүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд өгөхөөр болжээ.

АН-аас нэр дэвшин хамгийн олон хүний санал авч ялалт байгуулсан нэр бүхий 6 хүнийг МАН-ын захиалгаар дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий дур мэдэн хүчин төгөлдөр бус тогтоол үйлдэж хассан байдаг. Түүгээр ч барахгүй Баянзүрх дүүргийн 224 мянган сонгогчийн хувийн нууцад хамаарах мэдээллийг сонгуулийн хорооны байрнаас гаргаж, бусдад тараасан зэрэг удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргажээ. Гэтэл тэдний гаргасан дээрх хууль бус шийдвэрийг шүүхийн байгууллагаас хүчингүй хээмэн үзэж, АН-аас сонгогдсон нэр бүхий 6 хүний гэм буруугүй болохыг тогтоосон байна.

www.newscom.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (66.181.184.200 / 2017-01-11 04:49 )

    АН-ын 6 нэр дэвшигч мөнгө тарааж сонгууль хууль зөрчихөөд тахимаа өгөхгүй байсаар 1 жил байх нь. Баянзүрх дүүргийн төв байранд суулт хийсэн хийх ажилгүй хэсэг бүлэг хүмүүс. Эрх мэдэлд шунана гэж үүнийг л хэлдэг байх. Батболдыг шүүхэд өгөөд яах юм. Хуулийн дагуу ажилласан гэж шүүх юм уу?