2016-12-12 04:25

З.Энхболд: 180 мянга гаруй хүнээс нэг л хүн АН-ын даргад өрсөлдөх эрхгүй


АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэж байна. Тодруулбал, бүртгэл энэ сарын 10-наас буюу өнгөрсөн бямба гарагаас эхэлжээ. Бүртгүүлсэн иргэдийн сурталчилгаа энэ сарын 19-нөөс албан ёсоор эхлэх аж. АН-ын даргын сунгаанд оролцож буй хүмүүст ямар нэгэн шалгуур тавихгүй гэж АН-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллээрээ мэдэгдсэн. Тэгэхээр АН-ын даргад нэрээ дэвшүүлэх нь АН-ын бүх гишүүдэд нээлттэй юм байна.

Хэдийгээр бүх гишүүдэд нээлттэй боловч нэг л хүнд АН-ын даргын суудал хаалттай байна. Тодруулбал, энэ тухай АН-ын дарга З.Энхболд “АН-ын 180 мянга гаруй гишүүнд АН-ын даргын сунгаанд оролцох эрх бүрэн нээлттэй. Ганц л хүнд хаалттай. Тэр хүн нь би. Учир нь сонгуулийн үр дүнгээс болж би хариуцлага хүлээх учиртай. Хэдийгээр АН-ын даргаас огцрох өргөдлөө өгсөн боловч намын шинэ даргыг сонготол намайг даргаа хийж бай гэсэн учраас одоо хүртэл хэвээрээ байна” гэлээ.

Намын даргын сонгууль нэг сарын турш үргэлжилж, нэгдүгээр сарын 19-нд дуусах юм байнаШинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжлах аж.

Б.Чимэг


Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (103.10.22.85 / 2016-12-13 11:53 )

    намууд бүгдээрээ нэг удаа бүрэн тарвал монгол улсад туйлын хэрэгтэй байна.одоо бол хэлэх юм биш бүгд дотроо шимэгчдын үүр агуулдаг. тарсаны дараа эргэж ижил ижлээрээ нэгдэнэ биз .сайн мууг ингэж л ялгана

  • ppp (66.181.191.116 / 2016-12-12 12:38 )

    АН -н маанагууд.Сонгуулиар та нарыг С.Баяр орост захиалга өгөөд сонгуулийн үр дүнг хакердуулсаныг мэдэж байна уу.Дээр нь Элбэгдорж Баяртай нийлээд юу боллоо.Одоо та нар Элбэгдоржийн урхинд оровоо. Зөв л хүнээ намын даргаар сонгох чинь АН-н хувь заяа их хамаарна шүү.

  • иргэн (103.10.22.33 / 2016-12-12 09:03 )

    Бүх намууд нэг удаа бүрэн тарж нийгмийг цэвэршүүлсэн ньдээрдээ .Үгүй бол мафийн бүлэглэл гэсэн нэрээрээ ил тод ажилласан дээр