2016-11-21 05:05

Далай ламын тодруулна гэгдээд буй Х Богд М.Энхболдын хамаатан уу


 

XIV Далай лам манай улсад айлчилж байна. Ес дэх удаагаа Монголд айлчилж буй тэрбээр өнгөрсөн баасан гарагт манай улсад морилон саатсан бөгөөд амралтын өдрүүдэд сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлж, номын айлдвар айлдлаа. Тодруулбал Далай лам Монголын сүсэгтэн олонд зориулж Богд ламын ван авшиг, Шар жигжид бурхны насны авшиг зэрэг нэн ховор номын айлтгалыг айлдсан. Тэрбээр  нас уртасгах, буян хишиг арвижуулах, өлзий хутгийн цог бадраах, санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх, барцад арилгах, саад зэтгэрийг зайлуулах зорилгоор дээрх номыг айлдсан юм. Далай лам хэлэхдээ, “Эрт үеэс Монголын ард түмэнтэй номын барилдлагатай явж ирсэн. Та бүхний сүсэг бишрэл баттай, үнэнч байгаа нь гайхамшигтай. Би өндөр хөгжилтэй олон оронд очсон. Хөгжил хүний таван мэдрэхүйг амгалан байлгадаг ч дотоод сэтгэлийг амгалан байлгаж чаддаггүй. Дотоод сэтгэл амгалан байх нь бүх зүйлд тустай” хэмээн айлдлаа.

 

 

Тэгвэл Далай ламын айлчлал эхнээсээ олон нийтэд нууцлагдмал байсан бөгөөд зохион байгуулалтын хувьд ч тааруу болж буйг сүсэгтэн олон хэлж байна. Өчигдөр “Буянт-Ухаа” цогцолборт болсон Далай ламын номын айлдварыг сонсох гэсэн иргэдийн дунд багагүй “дайн  дэгджээ.

 

Тус хуралд манай улсын иргэдээс гадна Буриад, Тувагийн иргэд ч хүрэлцэн ирсэн байв. Далай ламын айлдварыг ёстой л хүчтэй, чадалтай нэг нь сонсож, хүсэл байсан ч тэнхэлгүй нэг нь хаалганы гадна үлдсэн юм. Тодруулбал өглөөний 9 цагаас зарлагдсан хуралд оролцох гэсэн иргэд маш олноороо цугласан бөгөөд Буянт-Ухаа цогцолборт багтахгүй байсан тул иргэд ийнхүү хүч чадлаараа тэмцэлдэн байж дотогш нэвтэрсэн билээ. Харин орох хаалга болгон дээр зарим нэг нь аврал эрэн “болиочээ” гэж байхад зарим нь “хүн аллаа”, “гар хөл гэмтээчихлээ”, “эв зүйгээ олоод орцгоогоочээ”, “би энд байсан”, “байгаагүй“ гэгчлэнгээр хашигарцгааж байсан юм.

 

Х Богдоор тодрох эрхэм нь нэр нөлөө бүхий улс төрчийн буюу бүр тодруулбал УИХ-ын дарга М.Энхболдын ойрын хамаатны хүн гэх “бор шувуу” нисэх боллоо.

 

5000 хүний суудалтай Буянт-Ухаа цогцолборт бүү хэл Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж байсан сүсэгтэн олныг буруутгах аргагүй. Бурханы шашинт ард түмэнд Далай лам залран ирж буй нь дээдийн ерөөл болох нь дамжиггүй. Харин хөхөө өвлийн хүйтэнд Далай ламыг “Ард түмний хүсэлтээр” гэх нэрийн дор залж, ийнхүү ард түмнээ алалцуулж байгаа Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг сүсэгтэн олон буруутгаж байсан юм. Иргэдийн өгүүлж буйгаар “Далай ламыг зуны дэлгэр цагт залж, сүсэгтэн олонтой уулзуулсан бол сайхан байх байлаа. Ямар шалтгаанаар ийнхүү өвөл залж, ард түмнээ алалцуулж байгаа нь хачирхалтай санагдаж байна”. Мөн “Далай ламыг залрах гэж байгааг ард түмнээсээ нууцалж байсан нь ч анхаарал татаж байна” хэмээн гомдоллож байв.

 

 

Далай ламыг айлчлах гэж буйг юуны учир нууцлаж байсан нь өдгөө ч анхаарал татаж байгаа. Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн мэдээлж буйгаар Далай лам Х Богдыг тодруулахаар манай улсад айлчилж байгаа гэх. Тэгвэл Х Богдоор тодрох эрхэм нь нэр нөлөө бүхий улс төрчийн буюу бүр тодруулбал УИХ-ын дарга М.Энхболдын ойрын хамаатны хүн гэх “бор шувуу” нисэх болсон. Тиймээс ч Далай ламын айлчлалыг нууцлаж байсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар одоогоор хэн ч мэдээлэл хийгээгүй байгаа юм.

 

Харин энэхүү айлчлалыг анх олон нийтэд мэдээлсэн Их хүрээ хийдийн хамба лам З.СанждоржДалай ламын айлчлалын гол зорилго нь Х богдыг тодруулах явдал бөгөөд цагаа олоогүй айлчлал” гэдгийг мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс “Далай ламын айлчлал бол цэвэр номын айлчлал бөгөөд улс төрөөс ангид юм. Энэ удаагийн айлчлалд улс төрийн зорилго болоод дээр дурдагдсан Х Богдыг тодруулах хөтөлбөр байхгүй” хэмээгээд байгаа юм. Ямартай ч энэ айлчлалаар гол зорилго болоод Х Богдыг тодруулах эсэх, хэн Х Богдоор тодрохыг цаг хугацаа харуулах буй за.

 

24tsag.mn


Сэтгэглдэл: 8

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • he (59.153.87.3 / 2016-12-07 08:21 )

    анхны богд манжид монголыг өгчихөөд даншиг наадам хийж хааных нь хатавчинд насыг барсан түүнээс хойш монгол төвд богдууд монголыг самарсан даа яасан хаширдаггүй гарууд вэ энэнээс болж хэн нэгний боол болох вий дээ

  • ха (59.153.87.3 / 2016-12-07 08:11 )

    эсгий хийх газар нохой хэрэггүй гэж одоо бас нэг хэнд ч хэрэггүй хоолны савыг сүсэгтэнүүд нь байдгаа өгч тэжээх болно өмнөх 9 богдын үед монгол дэлхийн түүхээс арчигдах шахсан биз дээ

  • 455 (203.91.115.44 / 2016-12-06 16:50 )

    Õàëõ ìîíãîëûí áîãä õýçýý÷ õÿòàä öóñòàé àéëûí ãýðò ìýíäëýõ ó÷èðã¿é äýý.̺í îéðàä àéëä òºðºõ ¸ñã¿é

  • 455 (203.91.115.44 / 2016-12-06 16:49 )

    Õàëõ ìîíãîëûí áîãä õýçýý÷ õÿòàä öóñòàé àéëûí ãýðò ìýíäëýõ ó÷èðã¿é äýý.̺í îéðàä àéëä òºðºõ ¸ñã¿é

  • 455 (203.91.115.44 / 2016-12-06 16:49 )

    Õàëõ ìîíãîëûí áîãä õýçýý÷ õÿòàä öóñòàé àéëûí ãýðò ìýíäëýõ ó÷èðã¿é äýý.̺í îéðàä àéëä òºðºõ ¸ñã¿é

  • 455 (203.91.115.44 / 2016-12-06 16:47 )

    Õàëõ ìîíãîëûí áîãä õýçýý÷ õÿòàä öóñòàé àéëûí ãýðò ìýíäëýõ ó÷èðã¿é äýý

  • elbegdj (202.179.11.10 / 2016-11-21 13:56 )

    megiin nuuts huuhed ni shu udee

  • T,ikgcv (124.158.77.8 / 2016-11-21 05:45 )

    Санждорж чинь Хятадын даалгавараар дуугарч Хятадаас санхүүждэг урвагч шүү дээ