2016-11-11 04:25

Валютын ханшийн өсөлтийг Б.Чойжилсүрэн гүйцэх үү


Валютын ханш өдрөөр бус цагаар өсч буй энэ өдрүүдэд Засгийн газраас Сангийн сайд Б.Чойжилсүрэнд ам.долларын ханшийн өсөлтийг буулгах үүрэг оноогоод байна.  

Өнгөрсөн зургадугаар сарын дундуур 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш долдугаар сараас хойш тасралтгүй өсч, өнөөдрийн байдлаар 2600 төгрөгтэй тэнцээд байна. Удахгүй 3000 төгрөгт хүрч болзошгүй талаар ч УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат УИХ-ын чуулганы /11.10/ -ны өдрийн хуралдаанаар онцолсон удаатай.

 

Ганц Д.Эрдэнэбат гишүүнээр зогсохгүй их хурлын гишүүд бүгд энэ талаар хэлэлцэж, ам.долларын ханшийг хэрхэн хазаарлах тухай хэлэлцэж толгойгоо гашилгах болов. Хэдийгээр Монголбанк гадаад валютын өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ өсгөсөн ч ам.долларын ханш зогсолтгүй өссөөр байгаа юм.

Өнөөдөр Монголын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхийн хамгийн муу валютын нэгээр нэмэгдэх болсон.

 

Ам.долларын ханшийн өсөлт зах зээлийн зарчмаар эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Гэтэл Монголбанкинд орж ирэх ам.долларын хэмжээ өдрөөс өдөрт буурч Төв банкин дахь валютын нөөц дөрөв дахин багассан, гадаад валютын хадгаламж нэмэгдсэн гээд шалтаг, шалтгаан олон.

 

Тэгэхээр ам.доллар орж ирэх сувгуудийнхаа амсарыг  хэрхэн нээх,  үнийн өсөлтийг хазаарлах арга замыг Ерөнхий сайд  Ж.Эрдэнбат олсон нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн бололтой. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ам.долларын өсөлтийг хазаарлах дараах даалгаврын хажуугаар хариуцлагыг оноосон юм. Үүнд

 

  • Улаанбаатар үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох
  • Арилжааны банкуудыг  Монголбанкны  зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах
  • Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгожээ.

 

Өнөөдөр Монголын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхийн хамгийн муу валютын нэгээр нэмэгдэх болсон энэ үед Сангийн сайд Б.Чойжилсүрэн  дээрх хариуцлагатай үүрэг даалгаврыг биелүүлж, ам.долларын өсөлтийг зогсоож чадах эсэх нь хүн бүрийг сонирхлыг татсан үйл явдал болоод байна.

 

Хэрэв ам.долларын ханшийг бууруулж эс чадвал УИХ-ын эрхэм гишүүн Сангийн сайдынхаа сэнтийнээсээ бууж ч магадгүй гэсэн таамаглал бий юм.


www.24tsag.mn


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ЗОЧИН (202.126.91.95 / 2016-11-24 03:59 )

    ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛРАЛТАНД САНГИЙН САЙД,МБ-НЫ ЕР-Ч 2 ГОЛ БУРУУТАН,ТЭДНИЙ МЭРГЭЖЛИЙН БУС,МЭДЛЭГГҮЙ,АН-ЫГ МУУЛАХ ГЭЖ ХИЙСЭН ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭГДЛЭЭС БОЛЖ ЭЗ СҮЙРСЭН,₮-ИЙН ХАНШ НАВС УНАСАН, БАНКУУДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРСАН нь ЭНЭ УСАН ТЭНЭГ ХООСОН МАХАН ТОЛГОЙНУУДТАЙ ХОЛБООТОЙ,ЭДНУУСЫГ НЭН ТҮРГЭН ХАЛ.

  • зочин (202.21.106.145 / 2016-11-12 06:58 )

    Төгрөгийн ханш суларсаар Зимбабын араас орчих вий.