2016-11-02 02:41

Намын даргад хүч үзэх Л.Гантөмөр нарын “Нэг ардчилал” тарлаа


 

d3f368bb086d966151a04b515b7b59e9

Ардчилсан намыг шинэчлэхэд хэн ч саад болж чадахгүй гэж Л.Гантөмөр ярьсан байсан. Тэгвэл түүний харьяалагддаг “Нэг ардчилал” фракц Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд татан буугдсанаа зарлаж байна. Тус фракцид харьяалагдаж байсан гишүүд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг чухалчилж, намынхаа шинэчлэлийг дэмжих үүднээс   фракцийн эрх ашгаас ангид байж, Ардчилсан намын туган дор хамтран ажиллахыг  намынхаа бусад гишүүдэд уриалж байгаа аж. “Нэг ардчилал”-д   Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын гишүүд харьяалагдаж ирсэн байдаг.

Л.Гантөмөрийн тухайд АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ зарласан. Түүнд ямар ч фракцийн дэмжлэг хэрэггүй гэж хэлсэн байсан. Түүнийг тэгж ярьсны дараа “Нэг ардчилал” тарж байгаагаа мэдэгдэж байна.

14914798_1093257760792498_1932549635_n_700

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Mongol (202.9.42.84 / 2016-11-03 07:12 )

    ЗИКА ЭНХБОЛД АН ФРАКЦГҮЙ НАМ БОЛЛОО ГЭЖ ШОУДСАНТАЙ ЯГ АДИЛ. НЭГ АРДЧИЛАЛ ТАРЛАА ГЭДЭГ НЬ ЗҮГЭЭР Л ШОУ. ЭНЭ ГАНТӨМӨРИЙН ЦАРАЙНЫ САЙХНААР ЦАЙ СҮЛЭХ БИШ. ХҮНИЙ ЭРЭЭН ДОТРОО-МОГОЙН ЭРЭЭН ГАДНА ГЭЖ АРДЫН ҮГ БИЙ