2016-10-24 04:28

Нийслэлийн зургаан дүүрэгт МАН, гурван дүүрэгт АН ялалт байгуулжээ


 Ү.Ганболд: Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 56 хувьтай байна

Нийслэлийн дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн урьдчилсан дүнг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцууллаа.

Монгол Улсын сонгуулийн тухай хуульд заасны дагуу ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 19-ны өдөр явагдсан бөгөөд зарим тойргуудын сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэдсэн иргэдийн 50 хүртэлх хувь нь өгөөгүй учир Нийслэлийн хэмжээнд нийт 79 хороонд нэмэлт санал хураалтыг өнгөрсөн ням гаригт буюу өчигдөр явууллаа.

Өчигдөр нэмэлт санал хураалт өглөөний 07 цагаас 22.00 цаг хүртэл явагдаж сонгогчдын оролцоо хангагдаж сонгуулийн эцсийн дүн урьдчилсан байдлаар гарчээ. Ингээд эцсийн ирцийн мэдээгээр Багануур дүүрэгт нэмэлтээр хоёр цэгт явагдсан.

Нэмэлтээр 200 сонгогч саналаа өгснөөс нийтдээ 9989 хүн саналаа өгч сонгогчдын ирц 53,4 хувьд хүрчээ.

Баянгол дүүрэгт нэмэлт саналт хураалтаар 5571 сонгогч саналаа өгч нийт 70897 хүн сонгогч саналаа өгч ирц 57,8 хувьд хүрчээ.

Баянзүрх дүүрэгт 24 хороонд 74 хэсэгт нэмэлт санал хураалт явагдснаас нийтдээ 26391 сонгогч нэмэлтээр саналаа өгч нийтдээ 119978 сонгогч буюу 58,1 хувийн ирцтэй болжээ.

Сонгинохайрхан дүүрэгт 16864 сонгогч нэмэлтээр санал өгч нийт 105 мянга 817 сонгогч саналаа өгч сонгогчдын ирц 54,1 хувьд хүрчээ.

Сүхбаат ар дүүрэгт 3058 сонгогч саналаа өгснөөс нийтдээ 47 мянга 533 сонгогч буюу 54,4 хувьтай байна.

Хан-Уул дүүрэгт 5578 сонгогч саналаа өгснөөс нийт 56 мянга 738 сонгогч саналаа өгч ирц 56,8 хувьд хүрсэн байна.

Чингэлтэй дүүрэгт 12602 сонгогч нэмэлтээр саналаа өгч, нийтдээ 58 мянга 503 сонгогч буюу 56,6 хувийн ирцтэй болсон байна.

Харин Багахангай, Налайх дүүргүүдэд үндсэндээ өмнөх сонгуулийн өдөр нь сонгогчдын ирц хүрсэн болохоор нэмэлт санал хураалт явагдсангүй. Ингээд нийслэлийн хэмжээнд нийтдээ сонгогчдын нэрсийн жагсаалтанд 866 мянга 499 сонгогч бүртгэгдснээс 485 мянга 531 сонгогч саналаа өгч Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 56 хувьтай байсан. Өчигдөр нийслэлийн хэмжээнд нийтдээ 70 мянга 264 сонгогч саналаа өгчээ.

Ийнхүү Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт болон нэмэлт санал хураалтын үр дүнд НИТХ-ын 2016 оны сонгууль хуулийн хүрээнд зохион байгуулагдаж дууслаа. Нийслэлийн хэмжээнд 152 тойрогт сонгогчид саналаа өгсөн байна.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн хэмжээнд нэмэлт санал хураалт явуулахад нийт 30 орчим сая төгрөг зарцуулжээ.

О.Сайхан


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно