2016-09-26 07:59

Гавъяа байгуулж чадахгүй байж гай битгий бол хотын дарга аа


Шинэ хотын удирлагууд гарсан цагаасаа л үлгэрийн ид шидийн гэмээр зүйл хийсээр л. Тухайлбал, “Аз жаргалтай хот” гэдэг хороо байгууллаа, баар цэнгээний газруудыг 00:00 цагт хаахаар боллоо, одоо бүр нохой, мууранд спираль тавина, үүнд таван тэрбум төгрөг зарцуулна гээд шуугиж байна.

Үүнийг “Су.Батболд мөнгө идэх маш сонирхолтой арга сэдэж олжээ” гэх хүн цөөнгүй байна. Уг нь МАН гарсан цагаасаа л улсын авдар мөнгөтэй гэж бодож байсан юм. Гэтэл аваад нээсэн чинь юу л алга. Монгол Улсын  эдийн засаг хүнд байна гээд л албан хаагчдынхаа цалин, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, бүтээн байгуулалтуудыг бүгдийг л зогсоогоод байгаа.

Гэтэл ийм зүйлээр мөнгийг үр ашиггүй үрээгээд байж болно гэж үү. Эсвэл үнэхээр мөнгө “идэж, уух” гэсэн башир арга юм уу. Шинээр сайн сайхан зүйлийг нийслэлд хийж гавъяа байгуулж  чадахгүй юм бол ядаж гай битгий бол хотын дарга аа.

Дашрамд дуулгахад, яг одоо баар цэнгээний газруудыг 00:00 цагт хаах, нохой, мууранд спираль тавих асуудлаараа НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал хийж байгаа юм.

Ж.Өөдлөн

www.mminfo.mn


Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Иргэн (103.229.121.243 / 2016-10-11 11:36 )

    Энэ улаан хазарт засаг дарга хииж чадахгуй!!! Миеэгиин бацаан. Миеэ Их хурал, еронхии сайд хотын дарга Ман дарга гээд хиидэг ажил ихээ !!!

  • Зочин (202.180.220.30 / 2016-09-30 08:33 )

    АН хан өөрсдөө ялагдсандаа яагаад одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм энэ хотын дарга та нараас илүү ажиллана одоо битгий салганаж гонгиноод бай

  • zochin (150.129.141.46 / 2016-09-28 12:30 )

    Нийслэл Бат-Үүл даргыг байснаас дордоод хог ихтэй, нохой ихтэй болчлоо үүнийг анхаарч өгөөч.

  • Зочин (202.21.101.130 / 2016-09-27 04:35 )

    Зөв идээд бай хө