2016-09-22 03:46

Олег Дерипаска, Сү.Батболд хоёрын компанийг Багамын арлуудын оффшор мэдээллүүд бас илчлэв үү?

Панамын баримтууд дотор Монголын хэд хэдэн улстөрчдийг оффшор данстай гэх мэдээлэл байсан нь, ил болж шуугиан дэгдээж байсан нь дөрвөн сарын өмнөх үйл явдал. Тэгвэл тэдгээр оффшортнуудын нэг гэгдэж байсан Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр дахиад л оффшорын асуудалд холбогджээ. Тодотговол, дэлхийн хамгийн том оффшор бүсүүдийн нэгд тооцогддог Багамын арлуудад бүртгэлтэй компаниудын 1.3 сая бичиг баримтыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос нийтэд дэлгээд байгаагийн дотор манай эрх баригчдын нэрс эхнээсээ дуулдаж эхлээд байна. Багамын мэдээлэлд 176.000 орчим компани, сангийн захирал, эздийн нэр багтсан аж. Тус  баримт бичгүүдийг Германы Suddeutsche Zeitung сонин анх олж авсан бөгөөд  Вашингтонд төвтэй Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумд шилжүүлснээр ийн нийтэд дэлгэгдээд байгаа юм байна.

За ямар ч байсан  “The Guardian” сонины мэдээллээс үзэхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой холбоотой алтны компани байгаа талаар мэдээлсэн аж.

Тэгэхээр энэ мэдээллээс үзэхэд Панамын баримтууд дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг “Бату майнинг” компанийн нэр байсныг эргэн санах хэрэгтэй болж байна. Тус компани нь Оросын хөрөнгө оруулалттай бөгөөд хойд хөршийн тэрбумтан Олег Дерипаскагийн эзэмшлийнх гэх мэдээлэл бий.  Харин Ерөнхий сайд асан Сү.Батболдыг тус компанид хувь оролцоотой гэсэн мэдээлэл байсан юм. Ер нь бол “Бату майнинг” компани Монголын уул уурхайн салбарт олон лицензийг мэдэлдээ авсан гэдгээрээ тодотгогдож байдаг. “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж явсан, өдгөө гадны оронд бүгэх болсон Б.Энэбиш нь  “Бату майнинг” ХХК-ийн захирал байсан юм. Тэрбээр  “Бату майнинг” ХХК-ийн Монгол талын захирлын албан тушаалыг хашиж байхдаа Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Завхан, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар зэрэг есөн аймгийн нутаг дэвсгэрт 187 ширхэг ашигт малтмалын лиценз эзэмшсэн гэгддэг. Тэгэхдээ тэдгээр лиценз нь Жон Даглас Макгей гэх гадаадын иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Жинхэнэ эзэн нь бол Олег Дерипаска болоод Сү.Батболдын хамтрал байж болзошгүй гэж харагдаж байгаа талаар хэлэгсэд байдаг.

Дашрамд, О.В.Дерипаскагийн тухай товч өгүүлэхэд 1990 оноос бизнесийн гараагаа эхлүүлсэн тэрбээр 1994 онд “Алюминпродукт” компани байгуулж, ах дүү Лев ба Михайл Черный нартай хамтарч Хакасын Саяногорскийн хөнгөн цагааны үйлдвэрийг аваад ерөнхий захирал нь болсон байдаг. Харин 3 жилийн дараа  “Сибирский алюминий” хэмээх постзөвлөлтийн үеийн том үйлдвэр-компанийг өөрийн болгож 2001 онд “Базовый элемент” компаниа байгуулжээ. Цаашлаад Оросын хөнгөн цагааны цогцолбор байгуулахаар ажиллаж,  бизнесийн бусад салбарт ч хөл тавьжээ. Барилгын архитектур, нисэх, автомашины үйлдвэрлэл, төмөр замын зүтгүүр, ачааны вагон засвар үйлдвэрлэл гээд л том гэсэн бүхэнд оролцох болсон байдаг.2010 оноос түүний “Русал” компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн байдаг.

Тэрбээр  Оросын хамгийн баян хүмүүсийн эхний байруудад байнга бичигддэг бөгөөд “Форбес”-ын дэлхийн баячуудын жагсаалтад 171-д эрэмбэлэгдээд байсан юм. За харин тэр чухам яагаад Монгол руу хараагаа бэлчээн, улмаар хөл тавих болсон бэ гэхээр Тавантолгойн төмөр замыг тавих гол санхүүжилтийг О.Дерипаска гаргана гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан билээ. Тодруулбал, “Тавантолгой” төсөлд оролцох саналаа ирүүлсэн Оросын талын хамтарсан консорциумын нэгд түүний “Базовый элемент” компани багтаж байсан түүх бий. Ер нь бол Олег Дерипаска төмөр зам, эрчим хүчний ашиг сонирхлоор Монголд хөл тавьж, тэр замдаа олон арван хайгуулын лицензийг гартаа оруулсан аж.

Тэгээд харахаар Ерөнхий сайд асан Сү.Батболд тэр хоёрын хамтрал том эрх ашиг дээр дөрөөлсөн байж болзошгүй харагддаг. Тэрчлэн энэ удаа Багамын баримтууд дэлгэгдэхэд ч тэдний бизнес дагаад тодорч харагдаж байж болзошгүй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн, Б.Итгэл

13187686_1677183909199819_955484432_n

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно