2016-06-08 08:12

МЭДЭГДЭЛ


2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр болон зарим нэг байгууллагын зүгээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч миний алдар, нэр хүндэд илтэд халдсан, гүжирдлэгийн чанартай, хуулийг өөрийн зоргоор дур мэдэн, буруу тайлбарласан, бусдыг төөрөгдүүлсэн, хууль, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэсэн мэдээлэл гарсанд харамсаж байна.

Миний бие Б.Гарамгайбаатар “Тэс петролиум” ХХК-тай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд “Тэс петролиум” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, зээл, шатахуун аваагүй ба түүнд аливаа өр, төлбөргүй болно.

Түүнчлэн надад шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр байхгүй ба миний зүгээс Сонгуулийн ерөнхий хороог хуурч мэхлээгүй.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 3.1.3-т “ “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулиар компани буюу хуулийн этгээд нэр дэвших боломжгүй бөгөөд энэ хууль нь хувь хүн буюу иргэн-нэр дэвшигчид хамаарах зохицуулалтыг журамласан юм. Харин Сонгуулийн тухай хуулийн 125.4.1-т “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх” гэсэн шаардлага нэр дэвшигч буюу иргэн Б.Гарамгайбаатарыг хэлж байгаа болно.

Гэтэл “Тэс петролиум” ХХК нь “Монроуд” ХХК-тай холбоотой иргэний маргааны асуудлаа хувь хүнд тохох, Б.Гарамгайбаатар авсан мэт гүтгэн гүжирдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль зөрчиж буй үйлдэл юм.

Иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу үүсч, талуудын хүсэл зоригт үндэслэдэг болно.

Мөн Иргэний хуулийн 25.1-т зааснаар

Компани нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах хуулийн этгээд болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хуулийн 128.2-т заасны дагуу хуулийн хүрээнд холбогдох байгууллагаас гаргасан лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэдэг бөгөөд хуульд заасан шаардлгагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалздаг хуулийн зохиуцуулалт үйлчилдэг.

Өөрөөр хэлбэл миний бие нэр дэвшигчид тавигддаг хуулийн шаардлагыг хангасан учраас Сонгуулийн ерөнхий хороо намайг бүртгэсэн гэж ойлгож байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111.1-т “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 111.2.-т “Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж тус тус заасан бөгөөд Иргэний хуулийн 21.2-т заасны дагуу “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй” ба тус хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу тухайн иргэний хохирлыг барагдуулах үүргийг хүлээдэг.

Тиймээс дээрх худал мэдээллийг гаргасан, түгээсэн, тараасан этгээдийг хуулийн байгууллагааршалгуулахаа үүгээр мэдэгдэхийн зэрэгцээ Хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим мэдээллийн сайтууд бэлтгэн гаргаж буй мэдээллийн бодит байдлыг нягтлан шалгаж, хуулийн хүрээнд хэн нэгнийхууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчихгүй байхыг уриалан сануулья.

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 41 ДҮГЭЭР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ

БАТХҮҮГИЙН ГАРАМГАЙБААТАР