2016-05-17 07:12

ЭМС-ын сайдад С.Ламбааг томилуулахаар өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд Самбуугийн Ламбааг томилуулахаар УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлжээ. 
 
Энэхүү тогтоолыг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн байна. "Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай" уг тогтоолд "С.Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болно хэмээн үзэж байна" гэжээ. 
 
С.Ламбаа өмнө нь Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд одоо ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Түүнийг нэр дэвшүүлэх саналыг УИХ дахь АН-ын бүлэг гаргажээ. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно