2016-05-11 03:09

Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэндийн сайдад дэмжсэнгүй


УИХ-ын Ниймийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлж, Эрүүл мэндийн сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.  

Энэ үеэр  байнгын хорооны дарга Д.Батцогт “Ц.Лхагвасүрэнгийн нэрийг “Шударга ёс” эвслийн бүлгээс өргөн барьсан. Гэвч эвсэл задарч одоогоор дөрвөн гишүүнтэй болоод байгаа. Нэгэнт ЭМС-ын сайдад Ц.Лхагвасүрэнг дэвшүүлэх асуудлыг Ерөнхий  сайд өргөн барьсан учраас хэлэлцэх ёстой” гэв.

Түүний дараа Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэндийн сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн ч байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Ингэснээр Эрүүл мэндийн сайдын суудал хоосон хэвээр үлдлээ. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Болд

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно