2016-04-29 04:12

МҮАН ирэх сонгуульд оролцохгүй


М.Энхсайхан сайдаар удирдуулсан МҮАН энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаар М.Энхсайхан дарга өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн бичсэн юм.

Тэд өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсэж “Шударга ёс эвсэл” нэрийн дор оролцож чамгүй амжилт гаргасан. Харин энэ удаад тэд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор болон АН-ын саналыг хуваахгүй гэсэндээ сонгуульд оролцохоос татгалзсан байна.

2016 оны УИХ-ын сонгуульд 14 улс төрийн нам, 79 бие даагчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн албаны мэдээлэл бий.

Г.Лхагваа

Zaluu.com


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ёс (103.242.47.2 / 2016-05-04 03:12 )

    АН-ыг битгий сонгоорой.

  • эртхэн (202.126.91.98 / 2016-05-01 05:52 )

    иймэрхүү хүмүүсийг эх орноосоо урвасан гэж эртхэн зарлаад сонгуульд оролцох нь бүү хэл шоронд яагаад хийж болохгүй гэж .тийм үндэслэл нотолгоо их байна атг-т гомдолоо гаргая ирэх дөрвөн жилийг ийм л хүнэнцэр мафижсан урвагчид баллана улс нэг алхам ч урагшлахгүй