2016-04-06 03:27

Говь-Алтай аймгийн ИТХ дарга, сумдын засаг дарга нар АТГ-т шалгагдаж байна


 
 

 

Говь-Алтай аймгийн Иргэдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат, Бигэр сумын Засаг дарга Б.Энхтүвшин нарын хүмүүс Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үүний улмаас бусдад их хэмжээний хор хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 263-т: 263.1.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • medne (202.179.31.67 / 2016-10-19 09:26 )

    Ene Delgerjargal gej ystoi uuriin gesen tolgoigui medleggui Amgalanbaatar gej gem heregtnii gar hul bolson nuhur duu huurhii

  • яг үнэн (202.5.206.149 / 2016-08-30 02:11 )

    эд нар дээр нэмэгдээд Цагаанбаатар гэж жинхэнэ альч төрд идэж ууж ханадаггүй нийгмийн салбарын нэг авилгач байна аа Говь-Алтай аймгийн төвөөр нэг ТҮЦ нэртэй амбааруудыг барьж нэгийг нь 8,5 сая төгрөгөөр зарж хавь ойрын хүмүүсийн хооронд хов хор зөөж алалцуулсан авгай хүүхэн сольсон ашгилсан бузар