2016-03-25 02:59

24 баримт: Асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр нийгмийн идэвхтэй залуус, сошиал медиа ертөнцийнхөн болох твиттерийн жиргээчид, фейсбүүкчидтэй уулзаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан нь олны анхаарлыг татлаа. Гэхдээ ард түмний билэг тэмдэг болсон Ерөнхийлөгчид маань цаг зав их л байгаа юм байна даа гэсэн энгийн шүүмжлэлээс эхлээд хийх ажил хэлэх үгний цаанаас толгой цухуймгүй их ажилтай байж твиттер, фейсбүүкчидээр ээлжит улс төрийн шоугаа хийж байна, улс орны аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ гамшиг болоод буй хортой хүнсний асуудал, лицензний асуудал гэхчилэнгээр том ажлаа ярилгүй сошиалийн эрээвэр хураавар асуудлыг ажил болгон ярьж байгаа нь зохисгүй байна гэх хатуухан шүүмжлэлийн бай боллоо. Гэсэн ч   Ерөнхийлөгчийн хэлсэн зарим үг сошиал ертөнцийг давалгаалуулж буй сэдэв, нийгмийн сонирхолыг татаад буй асуудалтай нийлж, түүнд хэрхэн хандаж, ямар хариулт өгснийг 24 баримт онцолж байна.

Баримт 1. Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ гэвэл нэгдүгээрт бид Монгол хүнийг чадавхжуулахад анхаарах ёстой.  

Баримт 2. Монголын төрийг хариуцлагатай болоход онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Дээр нь бүтээлч хүн, хамт олонд боломж олгох ёстой. Төрийг хариуцлагатай болгоно гэдэг нь мөнгө зарахгүйгээр хийчих ажил байхгүй юу.

 

Баримт 3. Төр муу байгаа юмаа шахаад гаргадаг нүхтэй сүвтэй, хуультай механизмтай болох хэрэгтэй. Монголын хөгжлийн туйлын зорилго бол ардчилал, зах зээл биш. Харин Монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох.

 

Баримт 4. Монгол хөгжлийнхөө дардан зам дээр гарсан уу гэж хүмүүс асуудаг. Гараагүй. Гарах ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй.

 

Баримт 5. Энэ таны хүсч байсан Ардчилал мөн үү гэж асуудаг. Мөн. Монгол хүн өнөөдөр эрхтэй байна. Ардчиллын мөн чанар хүн бүрийн дур хүслийг хамгаалахад биш ДҮРГҮЙ БАЙХ ЭРХИЙГ хамгаалахад оршдог.

 

Баримт 6Мүүн гэдэг хүн үхсэн. Монголчууд бид хоорондоо хагаралдах хэрэггүй. Мүүнээр хийсэн нэвтрүүлгийг би үзсэн. Муу юм гэж бодож байгаа бол бушуухан сэтгэлээсээ авч хая.

 

Баримт 7. Монголын төр иргэнээ хамгаална. Бид иргэдийнхээ талд зогсоно. Монголчууд өөрсдийн шүтээнтэй, би өөрийн эх оронтой, аав, ээжтэй, шүтээнтэй хүн. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч болоод тэр хүнтэй уулзаагүй.

 

Баримт 8. Өмнө нь түүнтэй уулзсан. Та нэг уулзаад өгөөч гэхэд нь уулзаж гар барьсан. Одоо 1990 он биш ээ.

 

Баримт 9. Манайхан хэлдэг. Ерөнхийлөгч шүүгчийг томилдог. Шүүгч шийтгэл өгөхөөр намайг шийтгэж байна гэдэг. Одоо цаг өөр болсон.

 

Баримт 10. Өнөөдөр бүх аж ахуйн нэгж мөнгөөр дутагдаж байна. Өнөөдөр Монголд банкны хүү 18 хувьтай байгаа бол гаднаас хоёр хувьтай мөнгө зээлж болж байна. Тиймээс бид гаднаас олж ирсэн нэг доллар дээр 7 доллар босгох хэрэгтэй. Юм хийх гэж байгаа бол Засгийн газрын дэмжлэг авах боломжтой гэлээ.

 

Баримт 11. Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Хулгай хийвэл хуулийнхныг зогсоох гэж явахгүй ээ. Ганцхан хулгай л битгий хий.

 

Баримт 12. Тэгэж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан.

 

Баримт 13. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ...

 

Баримт 14.  Х.Баттулга надад "Тавантолгойг би авъя" гэсэн.

 

Баримт 15. Намайг гүтгэж доромжлоход цаг заваа зарцуулдаг олон хүн байхгүй ээ. Би үүнийг үзэгдэл гэж бодож байгаа. Хүнээр төлөөлөх хэлэх арга байхгүй. Хэдэн зуун хүн сууж байгаад өсвөр насныхны тархийг буруу зүйлээр угааж байгаа нь буруу.

 

Баримт 16. Цагдаагийн байгууллага, сайд руу бичиг явуулж байхаар гадаадад гарчихсан хүмүүс рүүгээ л мессэж явуул. Бат-Эрдэнэ, Ганбат гээд нөхдүүд байгаа.

 

Баримт 17. Нэг асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи. Та бүхэн мэдэж байгаа. Түүнд автаад байх шаардлагагүй ээ. Ер нь Монголд хуулийн засаг тогтох уу, хулгайчийн засаг тогтох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Ард түмэн бол хуулийн засаг тогтоох талд байгаа. Тийм учраас буруу юм хийж, хууль зөрчвөл би өмөөрөхгүй. Ийм л зүйл.Улстөрд орж байгаа хүмүүс тэндээс мөнгө хийх гэж бодож байгаагаа болих хэрэгтэй.

 

Баримт 18. Хууль зөрчдөг, авлигач хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг. Түүнийгээ тойрч нэгдэх нь намын эрх ашиг биш. Тэр хүмүүсээ заавал нэр дэвшүүлэх шаардлага байхгүй.

 

Баримт 19. Хуулиас зугтдаг, даварсан хоёр этгээд байна, улс төрийн хүрээнд. Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг. Захиалгат нэвтрүүлэг хийдэг, хөлсний бичээч, хөтлөгч, сэтгүүлч юу байдаг түүгээрээ гүтгүүлдэг. Ёс зүйтэй хүмүүс олон байгаа.

 

Баримт 20. Надад урилга ирж байсан, хурлын нэр бол олон улсын энх тайван, цөмийн зэвсгээс татгалзах гэсэн байсан. Би энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө оролцсон. Оролцох хүмүүст нь дэлхийн удирдагчдын нэрс бичигдсэн байсан. Эхний хоёр өдөр олон улсын хурал болсон, НҮБ-ын байранд болж байсан. Сүүлийн өдөр нь нэг өвгөн орж ирдэг. Түүнд очсон хүмүүсийг би буруутгамааргүй байна. Монголынхоо нэрийг гаргая гэдэг зорилгоор очсон байх, түүнээс тархи толгой нь эргээд очсон гэж бодохгүй байна.

 

Баримт 21.  Би "Цензургүй яриа" нэвтрүүлгийг гаргахгүй гээгүй. Бас л танил технологи. С-1 телевизийн эзэн нь хэн билээ. Харилцаа холбооны зохицуулах газраас С-1 телевизэд бичиг хүргүүлсэн юм билээ. “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаа гэж бичиг өгсөн юм бэ гэж. Хариу өгөх байлгүй.

 

Баримт 22Мүүн миний хацар дээр гараа тавиад “Гэрэлтсэн хацартай залуу байна” гэсэн. Тэгэхэд миний дургүй хүрч байсан.

 

Баримт 23. Мүүн бол гаж үзэгдэл. Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй. Цагийн чинь гарз.

 

Баримт 24. Элбэгдорж фэйсбүүк хөтөлдөг гэдэг. Бараг л шалиг завхай  гэх нь холгүй л байдаг. Би фэйсбүүк хөтөлдөг.

 

24tsag.mn


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • (112.72.12.14 / 2016-03-27 06:11 )

    Хариулт зөв алдаа алга Гэхдээ авилгалчдын эсрэгЭнхбаяраасаа эхэлсэн шиг зогсолтгүй явах байсан Даан чзориг дутсан