2016-03-07 07:13

Төрөлхийн аашаараа төрийн ажлыг явуулдаг цаг биш, Зи дарга аа


 Төрөлхийн аашаараа төрийн ажлыг явуулдаг цаг биш, Зи дарга аа
 Улс эх орны улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй УИХ-ыг толгойлж байгаа хүн өнөөдөртөө З.Энхболд. Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн эрэмбэлснээр бол тэрбээр Монголын хоёр дахь хүн байх нь тодорхой. Тиймээс түүний хэлж байгаа үг, хийж буй үйлдэл нь олон нийтийн мэдлийн сонорт ил байдаг. Энэ нь тухайн эрхмээс маш их хариуцлага, ёс зүй бас ухаан шаарддаг байх. Харамсалтай нь, эрх барьж буйдаа эрэмшсэн АН-ын дарга, парламентад арай олон суудалтайдаа бардсан УИХ- ын дарга З.Энхболдод ийм чанар илт дутагдаж, болчимгүй үг хэлж түүнийхээ өмнө “өвдөг сөхрөх” нь цөөнгүй. 
2014 оны сүүлчээр МҮОНРТ- ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Та нар их хэцүү, архи дарс уух нь замаа алдсан газарт очиж байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй” гэж хичээнгүйлэн захисан нь уран бүтээлчдийн уур хилэнг хүргэж, УИХ-ын дарга болон чуулганы үйл ажиллагааг сурвалжилж нэвтрүүлэхгүй гэх хүрсэн эсэргүүцэлтэй тулгарч байв. МҮОНРТ-ийнхний уучлалт гуйхыг шаардсан шаардлагын хариуд тэрбээр “Буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Архидалтын тухай хэлсэн миний үг ажиллагсдад хамаагүй. Энэ нь удирдлага болон түүний тойрон хүрээлэгчдэд хамаатай үг байсан” гэж бултаж бөөрөнхийлөх маягаар өнгөрөөж байлаа. Олон жил улс төрөөр амьсгалсан овжин спикерт тэр зэргийн заль байхгүй хаачих билээ. 
Гэтэл саяхан УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол нарын санаачилсан Өрх толгойлсон эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байх үеэр “Гэр бүлийг салгах хууль” гэж тодорхойлж, твиттертээ жиргэсэн нь олон мянган аав, ээжийн голыг горойлгож, өрийг цөмлөсөн явдал боллоо. Өнөөдөр манай улсад өрх толгойлсон 80 мянган эх, 8000 гаруй аав байдаг гэнэ. Энэ нь Монголын нийт өрхийн 10 хувьтай тэнцэх тоо болохыг хууль санаачлагчид онцолсон байна. Лхагва гаригт Төрийн ордонд болсон энэхүү хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт оролцсон өрх толгойлсон эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ноён спикерийн дээрх тодорхойлолтод маш ихээр гомдож, зорилтот бүлгийн иргэдээс уучлалт гуйхыг шаардахын хамт УИХ-ын дарга нь иймэрхүү байдлаар хандаж буй хуулийн төслийг хэлэлцэж батлахгүй болчихвий гэж болгоомжилж, санаа зовж байгаагаа илэрхийлж байлаа. Уг нь Монгол Улсын төрөөс хүнээ дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Үндсэн хуулийн заалт, сонгууль дөхөхөөр ард түмэндээ “хайр зарладаг” намуудын мөрийн хөтөлбөрт ч үүнийг тов тодорхой бичсэн байгаа. Гэтэл эрх баригч намын дарга түрүүлж дуугарсан нэгнийхээ үүсгэл санаачлагыг ийнхүү боомилж, зорилтот бүлгийн иргэдээ ингэж тавлах нь хэр зохистой байдаг юм бол. Эрхэм УИХ-ын дарга, та тэр чуулганы танхимдаа “ангийн”-хаа хүүхдүүд /гишүүд/-ийг аашилж загнаж, намаар нь ялгаварлан микрофоныг нь хаах зэргээр дураараа аашилж болдог л юм байгаа биз. Харин ард олныхоо хэсэг бүлгийн төлөө санаачилсан хуулийн төслийг сөхөж ч хараагүй байж, “Гэр бүл салгах хууль” гэж тодорхойлж тэдний итгэл найдвар, горьдлогыг тасалж унтрааж болохгүй ээ. Тэгээд ч “Би ийм ааштай хүн, засах боломжгүй” гэж олон нийтийн хэрэгслээр зарлан тунхаглаж, томорч болох уу. Эцэст нь, “Та нар бидэнд засаглах бүрэн эрх олгоогүй шүү” гэж айл бүрийн хойморт гарч загнах эрх танд байхгүй шүү, Зи дарга аа. Таны хувийн ааш авираараа төрийн ажлыг явуулдаг, ард түмнийг дарамталдаг цаг хоног хоногоороо хорогдсоор байгааг бүү март. Мартвал...
 
 Д.МӨНХЖАРГАЛ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Сэтгэглдэл: 5

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • ХӨХ ЧОНО (103.23.51.1 / 2016-03-26 03:50 )

    Хариуцлага тооцох тогтолцоо алга байна шүү дээ.Сонгогч бид улс төрийн луйврын идэш болсон юмаа.Нам сонгогддог байх ёсгүй шүү.Монгол улсын иргэн л сонгогдоно.

  • ЗОЧИН (202.9.42.4 / 2016-03-11 03:14 )

    Энхболд торийн омчийн хорооны дарга болж намын нохододоо улсын хоронгийг хувчилж огсоноороо тэдэндээ нэртэй,нолоотой болсон овжин хун.Оорооч хэд хэдэн байшин хувьчилж авсан зальтай нохор.Уунийг олон тумэн мэдэхгуй учир цэвэр хун гэж боддог болтой.Улс тор ч гэж юу байхав.

  • ЗОЧИН (202.9.42.4 / 2016-03-11 03:06 )

    Uugii. Sanaa та нэг л хун бн.Энхболд бол Жинхэнэ улс тор ч биш тохиолдолоор орж ирсэн хун.Ийм увайгуй улс тор ч удаан тогтохгуй.Ийм хунийг дэмжиж буй болхоор та бол зугээр л даган баясагч.Уйл ажилгаанд нь дугнэлт хийх чадвартай болчоод зов дугнэ.

  • uugii (88.184.167.56 / 2016-03-10 21:59 )

    DARGA XUN UUNEES XATUU BAIX XEREGTEI. ZUB SHUU AMJILT.AJLAA TASLAAD L ESBEL SOGTUU IRJ SOLIORCH BALAIRAAD L

  • Sanaa (88.184.167.56 / 2016-03-10 21:45 )

    Enxboldiin zub.xatuu bai.Eldeb argaar UIXurald suusan tomoos tom tojgoitoi tseej bayachuud.Ajlldaa irexgui,irexeerei sogtuu agsarna,zanana,domjilno,zodno,xaraana,urbana sharbana,xob yarina,exner solino,shar semjlene,gaj ursgal shutne kkk.za za boli.unen bzdee