2016-03-01 03:20

Улааны хүү, цэнхэрийн ноёныг “цодлох” уу...


УИХ–ын дарга З.Энхболдыг Станфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц” сэдвээр халз мэтгэлцээнд дууджээ. Судлаач Г.Занданшатар Станфордын их сургуулийн судлаач, Монгол дахь “Зөвлөлдөх ардчилал” хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг юм. З.Энхболдын хувьд Ардчилсан намын дарга, тус намыг нялх багаас нь өлгийдөж, эрийн цээнд хүрэхэд нь нөмөр нөөлөг болж буй лидер юм. “Ардчиллын хямрал”, Үндсэн хуулийн цэцийн асуудлаар “Зи” дарга бол хангалттай мэдлэгтэй гэдгийг хүн бүр мэдэж байна. Харин Г.Занданшатар судлаач хүний байр сууринаас асуудалд илүү нухацтай, гарц гаргалгаатай хандах нь ойгомжтой юм. Дээрх хоёр эрхмийн хэн нь илүү мэдлэгтэй, судалгаатай, гарц гаргалгаатай ярьж, асуудлыг шийдэх ямар боломж байгааг бүх нийтээр харах өдөр бол 3-р сарын 11.

Саяхан УИХ–ын гишүүн О.Баасанхүү “Хууль санаачлах эрх ба Засгийн газрын дэмжлэг” сэдвээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ сарын 12 өдөр халз мэтгэлцээнд дуудсан. Тэгвэл Г.Занданшатар болон “Зи” нарын хооронд ч бас халуухан маргаан болох нь ээ. Улстөр дэх шатрын өрөг дээр тэмцэлдэж буй Улааны талын эсэргүүцэл хүчтэй өрнөж төрийн ажлыг хэд хэдэн удаа гадаа гацааж байсан түүхтэй. Чуулганы хуралдаанд Цэнхэрийн талынхны санаачилсан хууль бүрийг эсэргүүцэн тэрэг, мориороо нүүдэл гацааж байв. Түүний тод жишээ нь ээлжит бус чуулганы хуралдаан байв. Харин энэ удаад улааны тал “хүүгээ” ширүүхэн түлхэж, цэнхэрийн ноёныг цодлох болов. Цэнхэрийн ноён хүүний нүүдэлд унах уу, хүүг идээд, эсрэгээрээ шаглах нь уу гэдгийг л харах үлдлээ.

З.Хуяг

www.newscom.mn


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • (43.242.243.119 / 2016-03-07 05:50 )

    Наад “ЗИ” чинь ЗАНДАНШАТАРыг хараад ********** байлгуй.....ккккккккккккккккк! Харин ЗАНДАНШАТАРЫН бегсийг ух гэвэл наад “ЗИ” чинь естой нэг ухах шиг болно биздээ? Ганц чаддаг юм нь тэр юм шиг байгаа юм!

  • kkk (202.131.247.23 / 2016-03-03 10:17 )

    zi gedeg chini dulegneed yrij chaddaggui hachin nuhur bna lee magadgui zandanshatar Tsodloh bh daa