2016-03-01 03:17

Х.Баасансүрэн: Хадаг бариад сайд болооч гэж гуйсан ч миний бие тийм зүйлийг хүсэхгүй


Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байсан билээ.

 

Тэгвэл Х.Баасансүрэн лам өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Хадаг бариад сайд болооч гэж гуйсан ч миний бие тийм зүйлийг хүсэхгүй.

 

Тэгээд ч хийж чадах ажил биш. Их хуралд нэр дэвжинэ гэдэг ор үндэсгүй худал мэдээлэл юм” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр ямар ч твиттер хаяггүй бөгөөд өөрийнх нь нэрийг барьж хүнээс 
мөнгө авсан тохиолдол хүртэл гарч байгаа учраас сэрэмжлүүлэг гаргажээ.


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • tsetseg (103.229.123.77 / 2016-03-12 10:50 )

    lam nar niigemiin amidarald shashnii uilguigeer oltsohk chadbargui baidag