2016-02-22 04:34

Н.Энхбаяр: Бидэнд Шадар сайдын суудлыг өгчих


Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Н.Энхбаярыг томилуулахад ямар нэг ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг шалгуулахаар Засгийн газраас АТГ руу албан бичиг явуулсан. Уг бичгийн хариу өнгөрсөн долоо хоногт ирсэн бөгөөд түүний ялтай байх хугацаа дуусаагүй учир төрийн албанд ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна.

Тиймээс Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжгүй гэж үзсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит бус чуулганы хуралдаанд оролцохгүй ирцээр “бойкот” зарлаж байв.

Тэгвэл тус намын дарга Н.Энхбаяр телевизийн ярилцлагад орох үеэрээ “Ч.Сайнханбилэгийн Засгийн газрыг манай эвслийн бүлэг бүрдүүлж байгаа. Бид энэ удаагийн парламентад 10 суудал авсанНэгэнт засагт хамтарч байгаа учраас бид Шадар сайдын суудлыг авах ёстой. Тиймээс бидэнд энэ суудлыг өгчих” хэмээн ярьсан юм.

Хэрэв Шадар сайдын суудлыг Н.Энхбаярт өгөхгүй бол эвслийг задалж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах сонирхол түүнд бий гэж зарим улс төр судлаачид дүгнэж байгаа билээ. 

С.Бүжин 

Эх сурвалж: http://eagle.mn/


Сэтгэглдэл: 7

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • МУ-сын иргэн (203.91.115.42 / 2016-03-07 11:23 )

    элбэгдож энхбаяраас их айдаг болхоор АТГ-аар мундаглууж дээш гаргахгүй байна шүү эр хүн ээлжтэй шүү

  • ЭЭНЭЭ (103.57.93.201 / 2016-02-23 07:17 )

    Энхбаяр , Элбэгдорж 2 хоёулаа улс төрөөс зайлцгаа.Та --2 ыг байхад Монгол төр минь өөдлөхгүй байна. Ханаж цаддаггүй 2. Хурдан зайл

  • Зочин (103.9.90.2 / 2016-02-23 04:05 )

    Н.Энхбаяр ямар улаан цайм юм бээ. Монголын төрийг бужигнуулахаа болиоч ээээ. 15 жил бужигнуулж хутгаа биз дээ. Одоо хангалттай ш дээ. Совесттой бай л даа.

  • МОНГОЛ ЗАЛУУ (119.40.100.222 / 2016-02-23 00:14 )

    БИ ХАРИН Ч ЭНХБАЯРЫГ ЯАСАН ЖУДАГТАЙ ЮМ БЭ? ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА. АН НАМЫНХАН ХЭЛСЭН БОЛ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛЖ ИДСЭН ХООЛОНДОО САВ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. АТГ-ИЙН ҮГ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГ ГЭСЭН Л ҮГ ШҮҮ ДЭЭ. ОДОО ХАРИН ЭНЭ УЛС ТӨРИЙН ӨШӨӨ ХОНЗОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ.

  • gai (59.153.115.60 / 2016-02-22 13:49 )

    ene gai mongoloos zailval sain delhiigees zailval mash sain bna daa

  • gai (59.153.115.60 / 2016-02-22 13:48 )

    ene gai mongoloos zailval sain delhiigees zailval mash sain bna daa

  • Зочин (202.9.40.77 / 2016-02-22 07:56 )

    Элбэгдоржоо чи түүнд улс төрийн өш хонзон санахаа зогсоо. Улс төр өш хонзонгийн талбар биш шүү. Чи түүнийг шадар сайд болгоход чамаас юу унаж, чи хохирох гээд байгаа юмуу.