2016-02-18 03:56

Хөдөлмөрийн үндэсний намын дотоод маргаан шийдэгджээ


Сар шинийн баяртай зэрэгцэн улс төрийн шинэ хүчин болох Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-тай холбоотой шуугиан дэгдээд байгаа билээ. Боловсрол мэдлэгтэй, нэр цэвэр залуус монголын нийгэмд шинэ уур амьсгал авчирна гэсэн хүлээлт үүсээд байсан нь харагдаж энэ намын дотоод асуудал олны анхаарлын төвд шууд орж ирсэн.

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыггадаадад яваад ирэх хооронд удирдах зөвлөлийн хэсэг нөхөд нь түүнийг огцруулах шийдвэр гаргаж намын дарга С.Ганбаатараар гарын үсэг зуруулжээ.

 

С.Ганбаатар ХҮН амьд байгаагийн шинж, дотоод асуудлаа хуулийн хүрээнд, намын дүрмийн дагуу шийдээд явна гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн юм. Түүнчлэн тэрээр өөрийг нь Ерөнхийлөгч болгохгүй гэсэн “томоохон бүлэглэлүүдийн явуулга” байх гэж хардаж буй гэнэ.

 

Сар шинийн битүүний орой гаргасан шийдвэр хуйвалдааны шинжтэй байнахэмээн зарим гишүүн намын даргадаа хандсан ч С.Ганбаатар шийдвэртэй хариу өгч, гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж, зангараг гаргаж чадсангүй, харин ч хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байна хэмээн гишүүд нь нүүр буруулж эхэлсэн юм.

 

С.Ганбаатар ХҮН амьд байгаагийн шинж, дотоод асуудлаа хуулийн хүрээнд, намын дүрмийн дагуу шийдээд явна гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн юм. Түүнчлэн тэрээр өөрийг нь Ерөнхийлөгч болгохгүй гэсэн “томоохон бүлэглэлүүдийн явуулга” байх гэж хардаж буй гэнэ.

 

Тэгвэл гайхсан, эргэлзсэн гишүүдэд хүлээлт үүсгээд байсан тус намын Хариуцлагын ерөнхий хорооны хурал болж шийдвэрээ гаргажээ. Хариуцлагын хороо нь намын бүх шатны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хянан шалгаж, энэ талаар гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын төв байгууллага нь юм байна. Тус хорооны хуралдаанаас Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Доржхандыг огцруулсан нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл гэж шийдвэрлэжээ

 

Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн даргыг томилох, огцруулах эрх нь Намын төв хороонд байдаг ажээ.

 

Ийнхүү гишүүд, дэмжигчдийн эргэлзээ тайлагдаж, энэ нам эхний сорилтоо давав бололтой.

 

 

 

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно