2016-02-18 03:53

Тимошенко үсээ задгайлав


Тимошенко үсээ задгайлав
Украины экс Ерөнхий сайд Юлия Тимошенко үсээ толгойгоо ороож сүлжин өөрийн имижээ бүрдүүлж ирсэн. Тэгвэл тэрбээр саяхнаас үсний засалтаа өөрчилж, шаргал үсээ задгайлах болжээ. Тэрбээр энэ долоо хоногт Дээд Радын хуралдаанд ирэхдээ олонд танигдсан үсний засалтаа өөрчилж, ийнхүү задгай үсээ намируулсаар ирсэн байна. Түүнийг ийнхүү үсээ задгайлсныг гадны хэвлэлүүд онцолсон юм. Дашрамд дурдахад, Тимошенко 2009 онд ОХУ-тай байгалийн хийн ашиггүй гэрээ байгуулсан гэх хэргээр долоон жил шоронд хорих ял эдэлсний дараа Киевт бослого өрнөх үеэр 2014 оны хоёрдугаар сард суллагдсан юм. 
 

Эх сурвалж http://www.info.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно