2016-02-18 03:48

Шилэн дансыг Үндэсний Аудит, Сангийн яамны дарга нар “цантуулчихжээ”


Шилэн дансыг Үндэсний Аудит, Сангийн яамны дарга нар “цантуулчихжээ”

 

Шилэн дансны тухай хууль магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж байсан хуулиудаас хамгийн сайн амь орон үр дүнгээ үзүүлсэн, ард түмэнд хүрсэн хууль байх магадлалтай. УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын дарга байхдаа алх тогшсон хуулиудын хамгийн ухаалаг хуулиудын нэг байсан гэдгийг Монголын иргэн бүр бараг 100 хувийн саналтайгаар хүлээн зөвшөөрөх буйзаа.

 

Уг хуулийг амь оруулж аагим халуун, идэр есийн хүйтнийг үл ажран, эрх мэдэлтэй дарга нарын эврийг хуга цохин иргэн Б.Цогтгэрэлийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дөнгөж цэгцрээд байсан Шилэн дансыг Сангийн яамны хэдэн дарга нар, Шилэн дансанд хяналт тавих нэрээр 7 тэрбум төгрөг халааслаад сууж байдаг А.Зангад даргатай  Үндэсний Аудитын Газар үнэндээ “цантуулчихсан” хэмээн иргэд одоо сэтгэл дундуур хэлж байна.

 

Чухам яагаад Шилэн данс цантчихсан бэ? гэдэг асуулт урган гарч ирж байна.

 

Шинэ он гарсан даруйд Шилэн дансны тухай хуулийн заалтын дагуу Сангийн яам 2016 оноос хариуцан ажиллаж эхлэв. ITZone компаниар 180 сая төгрөгөөр хийлгэн мөнгөөр зодож хуучин хэвийн ажиллаж байсан 9 сая төгрөгийн үнэтэй сайтыг хог дээр шидэж сайн болгоно, сайхан болгоно гэж  амлаж байсан ч өнөөдөр иргэн Б.Цогтгэрэлийн хэлж буйгаар ямар ч ажиллагаагүй “сарны гадаргуу” шиг үхмэл сайт болжээ.

 

2016 оны 1 сарын 15 өдрийн дотор 2015 оны туршид хөтлөж байсан Шилэн дансны мэдээллээ “нөхөж оруул” гэсэн Сангийн сайдын тушаалыг биелүүлж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч бараг алга. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос өөр Шилэн дансыг хөтөлж байгаа хүн өнөөдөр ч алга.

 

Энэ байдалд илт дургүйцсэн иргэд Сангийн яам болон Шилэн дансны тухай хуульд хяналт тавих үүрэг хүлээсэн Үндэсний Аудитын Газрын дарга А.Зангад нарыг АТГ –т өгч шалгуулах, ашиг сонирхолын зөрчил үүсээд байгаа төрийн байгууллагууд, төрийн өмчийн үйлдвэр, газруудыг нэн яаралтай олж тогтоон, эс үйлдэл хийж байгаа ажил хариуцсан дарга нарыг олж тогтоон хариуцлага тооцуулах тухай яриа иргэдийн зүгээс гарч эхэлсэн бөгөөд үүнд дүгнэлт хийсэн Шилэн Цогоо өөрийн twitter хуудсандаа “Сангийн яамны болон Аудитын газрын дарга А.Зангад, Нийцлийн аудитын газрын дарга Б.Алтанзул нарыг үүнээс ялангуяа Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Тамгын газрын дарга Ш.Жандос, Төсвийн хяналтын газрын дарга Б.Доржсэмбэд, Худалдан авах газрын дарга Э.Хангай, Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Мөнхбаясгалан, Санхүүгийн мэдээллийн технологийн газрын дарга Б.Алтангэрэл, Санхүүгийн зохицуулалтын хэлтсийн дарга Э.Мөнгөнцэцэг нарыг АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, тагнуулын байгууллагуудад өгнө” хэмээн бичсэн байна.

 

Шилэн дансыг “цантуулж” Монгол Улсын Ерөнхийлөгчийг эсэргүүцэж буй мэт эдгээр дарга даамал, хурга ишгэн дарга нарыг олон нийтэд зарлаж байгаад ийнхүү хууль хяналтын байгууллагуудад өгч шалгуулахаар болж байна.

 

 

Шилэн дансыг Үндэсний Аудит, Сангийн яамны дарга нар “цантуулчихжээ”

 

Шилэн дансыг Үндэсний Аудит, Сангийн яамны дарга нар “цантуулчихжээ”

 

Шилэн дансыг Үндэсний Аудит, Сангийн яамны дарга нар “цантуулчихжээ”

 

Шилэн дансыг Үндэсний Аудит, Сангийн яамны дарга нар “цантуулчихжээ”

 

 

Эх сурвалж: www.tsag.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно