2016-02-16 03:39

МҮАН АН-д “дагаар орохгүй”


 

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хоёрдугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.

 

Тус намын үйцэтгэх зөвлөлийн гишүүд “ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналаа хүргүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан бөгөөд энэ дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд  ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг нартай уулзаж нэгдэх саналыг албан ёсоор гардуулав.Ардчилсан намын дарга З.Энхболдын ИЗНН, МҮАН-д хүргүүлсэн саналд “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт Монгол Үндэсний Ардчилсан нам чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг.

 

Монгол Үндэсний Ардчилсан нам нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт хамтран ажиллаж ирлээ.   Ялангуяа 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг хамтран гаргаж, бүтээн байгуулалтын чухал төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.   

 

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнг үндэслэн Монгол Улсад хууль дээдэлсэн, ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсын улс төр, нийгмийн ирээдүйн хөгжлийг хангах зорилгоор танай намыг Ардчилсан намд нэгдэн ажиллах саналыг хүргүүлж байна.   Энэ асуудлаар хэлэлцээр хийх зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаанаас Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлээд байгаа болно.   

 

 Иймд Улс төрийн намын тухай хууль болон тус тусын намын дүрмийн хүрээнд ажлын хэсэг томилон хэлэлцээр хийхийг Ардчилсан намаас Монгол Үндэсний Ардчилсан намд санал болгож байна” гэсэн байсан юм.

 

Үүний дагуу АН, ИЗНН-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, санамж бичигт хоёр намын удирдлагууд гарын үсэг зурсан билээ. Мөн МҮАН ч мэдэгдэл гарган, улс төрийн бүх намтай хамтран ажиллахад бэлэн, гагцхүү МАХН-тай хамтран ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-ы саналыг ИЗНН хүлээн авч буй ч МҮАН татгалзаж буй бололтой. МҮАН-д М.Энхсайхан,Г.Уянга, М.Сономпил, Н.Батцэрэг, Б.Цогтгэрэл, Д.Дэлгэрцогт гэсэн зургаан гол улс төрч байдаг. 

 

Эдгээрээс М.Сономпил нар АН-д нэгдэж болохыг үгүйсгээгүй бол Г.Уянга ямар ч тохиолдолд нэгдэж болохгүй төдийгүй гуравдагч хүчний эвслийг манлайлан байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох хувилбарыг дэвшүүлсэн байна. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-тай нэгдэх нь буруу хувилбар гэж үзэж буй гэх бөгөөд МАХН-аас бусад намтай нэгдэхгүйгээр эвсэж, хамтарч ажиллах нь зөв гэсэн саналыг гаргажээ.

 

АН-ынхны зүгээс М.Энхсайхан, Г.Уянга хоёргүйгээр нэгдчих, хариуд нь квот, фракцийн эрх олгоё гэсэн саналыг тавьсан ч МҮАН-ынхан үүнийг нь хүлээн авах боломжгүй гэсэн байна.  

 

П.Мандах

 

Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (202.21.116.2 / 2016-02-16 07:52 )

    МҮАН хохь өөр хэнд дагаар орох гээд байгаа юм өөр хаанаас ч гарахгүй ямар тэнэг ноход вэ