2016-02-03 03:43

Р.Гончигдорж, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцэд тохирох уу, шаардлага хангах уу !!!


 

         Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн "шинэ" нийгэмд шилжээд өдгөө 26 дахь хавараа үзэх гэж байна. Тэртээх 1990 оны хувьсгалаар олж авсан хамгийн чухал зүйл бол ардчиллалын үнэт зүйл гэдэг ухагдахуун байлаа.

Харин сүүлийн үед эрх баригчид өөрсдийн цогцлоон бие болгосон гэж цээжээ дэдлддэг ардчиллын алтан зарчмаасаа алхам алхамаар ухрах хандалга ажиглагдах боллоо. Аливаад хүч түрж, олонхоороо хууль зөрчих тохиолдол хэрээс хэтэрлээ. Үүнийг нэг жишээ бол Үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудал юм. Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүд Үндсэн хуулийн цэцийг бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх болон Цэцийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр туйлын их "зүтгэж" яваа. УИХ болон ҮХЦ гэсэн хоёр том байгууллагын хоорондох хагаралдаан, зөрчилдөөн хэрээс хэтэрч сүүлдээ "тэмцэл" болон хувирах нь. Өөр хоорондоо цаас шидэлцсээр удлаа.

Хамгийн сүүлд Хууль зүйн байнгын хорооноос Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэн чөлөөлөх асуудлыг хэлэлцээд уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргав. Энэ асуудлыг маргааш хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авснаар хойшлогдсон юм.

Тэгвэл өчигдөр ҮХЦ-ээс УИХ-д хаягласан нэгэн анхааруулах бичгийг илгээв. Тодруулбал, Уг албан бичигт “УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн УИХ-д ирүүлсэн албан бичиг хууль зөрчсөн байх тул Цэцийн гишүүнийг эгүүлэн татах саналтай байна, энэ талаарх саналаа ирүүлнэ үү гэсэн агуулгатай бичиг явуулжээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Улсын Их Хуралд илгээсэн хариу албан бичигтээ “Уг асуудлаар ... Улсын дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэв. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар санал гаргаагүй байхад тухайн асуудлыг хэлэлцэхээр тусгажээ. Тиймээс хууль зөрчихгүй байхыг УИХ-д сануулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байсан уг асуудлыг гэнэт өнгөрсөн лхагва гарагт шуурхай хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Байнгын хорооны гишүүд "яагаад хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй зүйлийг ингэж хэлэлж байгаа юм бэ. Хуулийн дагуу гишүүдэд гурав хоногийн өмнө танилцуулах шаардлагатай байдаг" хэмээн бухимдсан ч алх цохигдож асуудлыг хүч түрж шийдвэрлэсэн. Үүний зэрэгцээ АН-ынхан дотроо Цэцийн даргаар Р.Гончигдорж гишүүнийг томилох тохироо хийгдсэн гэх яриа дуулдаж эхлэв. Цэцийн даргын суудлыг хөндөх болсон гол шалтгаан нь энэ гэнэ. Р.Гончигдорж гишүүн тэтгэвэрт гарах нас нь болсон учир ҮХЦ рүү даргаар илгээгдэхээр намын нөхөд нь улайрч эхэлжээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг ч гэсэн Цэц рүү "шургуулахаар" зэхэж буй сурагтай. ҮХЦ-ийн дарга, гишүүн гэдэг бол хамгийн туршлагатай, бусдын нөлөөнд огт автдаггүй байх шаардлагатай байдаг. Гэтэл Р.Гончигдорж гишүүн бол орчин цагийн улс төрд АН-аас хамгийн их "хор"-ыг найруулж явдаг нэгэн хэмээн журмын нөхөд нь ярилцдаг. Х.Тэмүүжин гишүүн ч гэсэн сайд байх үедээ нэлээдгүй асуудал үүсгэж явсан түүхтэй. Тиймээс хэрэв тэднийг Цэцийн гишүүн болгох гэж буй бол энэ эрхэм хүндтэй ажилд тохирох, тохирохгүйг нь сайтар хэлэлцэх хэрэгтэй.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-аас баталсан хуулийн нэлээн олон нь Цэц дээр унаж байгаа юм. Тэдний дийлэнх нь Х.Тэмүүжин гишүүнийх байсан. Тийм ч учраас Цэцийн гишүүний тэтгэвэрт гарах хугацааг 65, бүрэн эрхийн хугацааг нь 12 жил болгох санал бүхий хуулийн төслийг санаалчилж УИХ-аар хэлэлцүүлж яваа. Цэц харин Х.Тэмүүжин гишүүний хууль гэдэг утгаар нь унагаагүй бөгөөд УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн хууль баталсан учраас унагаж байгаа. Нэг сонирхолтой тоо дурьдахад, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цэцийн дунд, их суудлын хуралдаанд оролцсон давхардсан тоогоор Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч болж 28 удаа оролцоод 24-т нь ялагдсан байна.

Хамгийн сүүлд ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр болчихоод байгаа юм. Тодруулбал, Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10/ дахь заалтын холбогдох хэсгийг тус тус зөрчсөн эсэх, мөн түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар мэдээлэл ирүүлсэн. Уг асуудлыг ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Гэхдээ хэзээ хэлэлцэх тов нь хараахан гараагүй байгаа юм.

Цэцийн даргын суудал ганхан болсон нь үүнтэй холбоотой гэж зарим нь үзэж байна. Ямар ч байсан Дээд шүүхээс Ж.Амарсанаа даргыг хууль зөрчөөгүй гэж үзсэн учраас “Уг асуудлаар ... Улсын дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн хариуг явуулсан. Гэтэл хууль зөрчсөн гэж үзээд огцруулах асуудлыг хэлэлцэх буй нь өөрийн эрхгүй эргэлзээ төрүүлж байна. Үүний цаана ямар нэгэн улс төрийн эрх ашиг нуугдаж байгаа юм биш биз гэх хардлага ч ажиглагдаж эхлэв. Ер нь хууль, цаазат ардчилсан нийгэмд амьдарч буй бид ардчиллынхаа үнэт зүйл болсон ҮХЦ гэх том институциа устгахчихвал туйлын харамсалтай. Монголчууд өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд ийм үр дүнг хүсээгүй нь лавтай.

Г.Ган


Сэтгэглдэл: 8

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Ган (202.9.41.234 / 2016-02-13 08:14 )

    Одоо байгаа өвөө нарийг зайлуулаачээ. Шинэ цагийн шаардлага хангахгүй хоцрогдсон хүмүүсийг үтэр түргэн явуул

  • zochin (122.254.113.17 / 2016-02-12 04:58 )

    Gonchigoo bol ih muu hotcrogdson hun shuu

  • irgen (112.72.11.67 / 2016-02-05 08:44 )

    TSETSIIN XUUCHIN MANUUXAINUUDIIG SOLIX XEREGTEI

  • СОНГОГЧ (119.40.103.2 / 2016-02-05 02:57 )

    ХОЁУЛАА ТОХИРОХГҮЙ ХОРЧИНГУУД ХОР НАЙРУУЛААД Л ДУУСНА БОЛЬЖ ҮЗ

  • irgen (202.179.25.125 / 2016-02-04 03:20 )

    GONCHIGDORJ L BISH SHUUU.BUYN JAGAA YRIJ BSAN BIZ DEE BAAHAN HULIGAAN ZALUUCHUD DAGUULTSAN SONGUULIIN UEEER BUJIGNUULJ YVJ BSAN GEED TEHER BUTHGUI NO TOI HYN YM SHIG BNA LEE MINII HUVID.

  • jervis (103.57.93.200 / 2016-02-04 03:01 )

    Muu tiin hutguur!!!

  • зочин (202.179.26.198 / 2016-02-03 09:46 )

    бантан гончигоог улс төрөөс хол баилгавал дээр дээ тоогоо олигтои мэдэхгүи баиж юун хууль вэ

  • tsogoo (59.153.113.41 / 2016-02-03 05:51 )

    Zvgeer l amar za yu