2016-01-29 03:54

Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар Туркт арав хоног шоппинг хийжээ



2012 оны Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт МАН ялалт байгуулсан билээ. Үүний үр дүнд тус дүүргийн Засаг даргаар Д.Ганболд гэдэг нөхөр томилогдсон юм.

Энэ хүний хувьд тус дүүрэгт сүүлийн зургаан жил ажил­лаж байгаа нэгэн. Гэвч энэ хугацаанд ЧД-т айхтар сүрхий бүтээн байгуулалт, нүдэнд үзэгдэхээр ажил бараг хийгдээгүй. Д.Ганболд гэгч нь сонгуулиар нэлээдгүй олон залуусыг хошгируулж, “Манай намыг дагасан залуучуудыг бид дэмжинэ, ажлын байраар хангана” хэмээн нойр, хоолгүй шахам ажиллуулчихаад ялсан хойноо тэднийг танихгүй мэт авирлаж, аливаа асуудалд шүүмжлэлтэй хандсан залуусыг ажлаас халж, дүүрэгтээ л хаан мэт аашлах болжээ. 
    
Сонирхуулахад, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын даргаар өмнө нь Нийслэлийн Автозамын газрын даргаар ажиллаж байсан Дамжингийн Бат-Эрдэнэ хэмээх хуурамч нэр, дипломтой нөхөр ажиллаж байгаа. Энэ хоёр хүн намд нь итгэж, сонгуулиар санал өгсөн дүүргийн ард иргэдийн итгэлийг дэндүү алдсан бөгөөд удахгүй болох сонгуульдаа бэлтгэн дүүргийнхээ 19 хорооны Засаг дарга  нарыг БНТУ-д аялуулж, туршлага солилцоно гэсэн гоёмсог халхавчин дор хэмх шоппинг хийл­гэжээ. Өдгөө улс орны эдийн засгийн байдал хүндэрч, төсөв санхүүгийн гачаалд ороод байгаа энэ үед эрх мэдэл эдэлсэн, албан тушаал дээр хадагдсан ийм увайгүй нөхдүүд тансаглана гэдгийг үзүүлж өгч байгаа аж. 
    
ЧД-ийн Засаг дарга Д.Ганболд ийнхүү хорооныхоо Засаг дарга нарыг их тулааны өмнө сайтар амраасан аж. Тэд төсвийн мөнгөөр тансаглав уу, аль эсвэл хувийн зардлаараа тийш явав уу гэдэг нь ард олонд нууц хэвээр үлджээ.

Эх сурвалж www.wikimon.mn 

 


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Монгол хүн (202.9.41.252 / 2016-04-14 14:06 )

    Энэ Д Ганболд гэж бас нэг хятад этгээд байна ! Юу болж байнаа!? Энэ монгол улс чинь төр барих монгол хүнгүй болчихсон юм уу !? АН- хятадын нам болжээ!!!