2016-01-22 07:24

Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг хэлцийг бий болголцсон хүн Ш.Адьшаа


Монгол улсад төрөөс төрсөн тэрбумтан хэмээх хэлц бий болоод нэлээд удлаа. Энэхүү хэлц үгийг бий болоход Гаалийн Ерөнхий газрын дарга нарын нэг асан Ш.Адьшаа томоохон үүрэг роль гүйцэтгэсэн нэгэн.

Дарга Х.Баатарынхаа хамт хариугүй хар гэр рүү явдгийн даваан дээр түүнийг “дээгүүр” танил тал найз нөхөд нь “хооп” гээд л сугалаад үлдээчихсэн гэдэг. Иймэрхүү намтар түүхтэй нөхдүүдийн эцсийн зорилго нь УИХ-ын гишүүн болох байдаг нь ёс биш жам болоод буй. Нэг хэсэг сураг тасарсан Ш.Адьшаа өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө ил гарч ирсэн бөгөөд улмаар Ховдод өөрийн төрөлх нам МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд бараагүй. Түүнээс илүү нэр хүндтэй, намдаа суудал авч ирэх хүмүүс байсан учраас тэр л дээ. Харин тэр бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон. Дараа нь ашиг харж сонголт хийдэг увайгүйчүүдийн л нэгэн адил эрх баригч болсон АН-д элссэн билээ. Тэгвэл Ш.Адьшаа 2016 оны сонгуульд  дахин нэр дэвшихээр ард иргэдэд бэлэг сэлт тарааж, худал дүр эсгэсээр яваа аж.


Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (203.91.118.180 / 2016-03-01 00:34 )

    Хаан мөрийтэй тоглоом, хээль хахуулийн асуудал байна тэнд энэ нөхөр байнга холбогдож явна.Саяхан Хан-Уулд мөрийтэй тоглоод л баригдаад торгуулаад явж байсан. Ийм хүнээр төр бариулж яанаа.

  • tuvshinjargal (103.57.95.226 / 2016-02-23 05:28 )

    belegii n avaad bai tamin ee tegeed songuuliar tongchii naad muug chine

  • Ховдын гар (122.201.21.18 / 2016-01-30 15:24 )

    Гаалийн ерөнхий газрын дарга байгаагүй гашуунсухайтын дарга ч билүү ахлах байцаагч билүү байсан шүү дээ. Жижиг албан тушаал дээр тэрбумыг шаасан гар гишүүн болвол тамтаггүй шааниз

  • nn (202.179.11.90 / 2016-01-24 02:08 )

    Naad hun chini gent gegeerchihsench yum biluu yadgiin UIHulgaichidtaigaa niilgeldee