2015-12-28 04:53

МҮАН-ИЗНН эвсэл болж, УИХ-ын сонгуульд оролцоно


 

 

УИХ өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 
 
Улмаар зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 86.7 хувийн саналаар дэмжсэнээр Сонгуулийн тухай хууль батлагдсан юм.
 
Ингэснээр сонгуулийн саналын 50 хүртлэх хувийг гараар хяналтын тооллого хийх, тойргийг жижиглэн, 1 мандат бүхий 48 тойрогтой болгох зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг хийлээ.
 
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох субьект, зарим улс төрчдийн шийдэл тодорхой болж, эхнээсээ зарлаж эхэлж байна. ХҮН намын жагсаалтын эхэнд Монголын нэр бүхий томоохон бизнесмэнүүд багтах, хариуд нь  сонгуулийн санхүүжилтийн дийлэнхи хэсгийг хариуцахаар тохирсон тухай эх сурвалж өгүүлж буй юм.
 
Мөн МАХН ирэх сонгуульд МҮАН-тай  дахин хамтрахгүй байхаар шийдсэн тул М.Энхсайханаар удирдуулсан тус намынхан ч шинэ хамтрагчаа олжээ. МҮАН, ИЗНН хамтран 
 
УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох эвслийг байгуулж буй бөгөөд цагаан сарын үеэр албан ёсоор зарлаж магадгүй байна. Эвслийн нэрийг "Ардчилсан хүчний эвсэл", "Иргэний зориг- Ардчилал" эвсэл гэх мэтээр урьдчилан ярилцаж буй бөгөөд М.Сономпил, С.Дэмбэрэл, М.Энхсайхан нар эвслийнхээ жагсаалтанд орж магадгүй гэнэ. Юутай ч МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл задарч, МҮАН, ИЗНН-ын шинэ эвсэл бий болох нь тодорхой болжээ.
 
П.Мандах
www.Sonin.mn

Сэтгэглдэл: 12

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • g (206.190.158.72 / 2016-01-20 02:32 )

    Таван толгойг гадныханд давуу эрхтэйгээр өгөх гэснийхээ төлөө энхсайхнаас хариуцлага нэхэх хэрэгтэй

  • m.n (111.107.40.155 / 2016-01-19 09:42 )

    End bgaa humuus ter tusmaa Enkhsaihanchuud songuulid olzohiig eserguuzej bna.

  • zulaa (202.131.238.115 / 2016-01-14 03:27 )

    xerev ene medeelel unen bol utga alga daa. Bi ug ni Oyuniig ix uneldef bsan. Odoo arai bish ee. Arai gaigui itgedeg ulsturchoid zuursuur. Baigaliin shalgaral bx daa

  • ffff (202.126.91.103 / 2016-01-11 06:29 )

    oyun pizda mini axiinxaa xergiin araas yavaach .ix xurliin gishuun bish bol uxlee yu xogiin avgai

  • зочин (202.9.40.253 / 2016-01-10 05:37 )

    Маш зөв байна,

  • зочин (202.126.91.97 / 2016-01-06 09:09 )

    Энэ харин аятайхан сонголт болжээ.

  • zochid (183.177.99.152 / 2016-01-04 08:51 )

    энэ ч шалихгүй эвсэл бна 2012 онд Н.Энхбаярын нэрээр суудал авсан найзууд

  • зочин (150.129.143.72 / 2016-01-03 14:24 )

    нам гэдэг эрх мэдэлд шуншан хэсэг бүлэг луйварчдийн нэгдэл юм.

  • зочин (150.129.143.72 / 2016-01-03 14:16 )

    Ард түмээн ардчилал гэдэг бол бүгдээрээ ард болохыг хэлдэг юм. Нам болон дарга нар хэзээч ард болохгүй, тийм болохоор эд нарт бүү итгэ, сонгуульд бүү оролц. Дарга гэдэг үг дарангуйлагч гэдэг үг утга нэг юм. Хүн хүнээ удирдах нь байж болшгүй алдаа мөн. Хүн техник болон мал адгуусийг удирдаж болно.

  • Zochin (82.240.207.112 / 2016-01-02 12:15 )

    Ymarch uureg oilgui ene 2 nam hend heregtei ym be. Jam esooo songogchgui bolj tatan buugdbal gaihah zuilgui.

  • (103.229.121.160 / 2015-12-30 08:01 )

    М.Энхсайхан гэж нэг хужаа царайтай амьсгаа Оюуны намын еверт орж сонгуульд суудал горьдож байгаа юм байлгуйдээ! Оюун ч Оюун! Лам олдохгуй бол гэгчээр очиж очиж энэ балиар намын янхан хужаатай...?

  • (202.21.106.129 / 2015-12-28 05:56 )

    хамгийн бузар хумуус л жагсаалтаар орж ирнэ шуу дээ тэд бол ард тумэн яагаад ч сонгохгуй хумуус