2015-12-23 09:11

Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг хойшлуулав



УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Халх гол хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ХХАА-н сайд Р.Бурмаа хойшлуулах хүсэлт гаргаж хойшлууллаа. 

Учир нь өнөөдөр органик хүнсийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнсний тухай хуулийн төслийг 7 дугаар сард Улсын Их Хуралд өргөн барьж улмаар чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжигдэн С.Оюун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Иймд энэ хуулийг хэлэлцэн баталтал “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулах саналыг гаргаж байгаа гэв. Ингэснээр уг асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг түр хойшлуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар УИХ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.29 дэх заалт болон бүлгийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Лувсангийн Эрдэнэчимэгийг дэвшүүлсэн талаар танилцуулав.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, С.Оюун, Ж.Батзандан, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал, зөвлөмж хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов. Мөн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа олон ч хуулийн төслийг амжилттай батлуулсан Су.Батболд гишүүнд байнгын хорооны гишүүд талархал илэрхийллээ. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зүрх судас (103.10.22.4 / 2015-12-26 06:10 )

    Ли Эр Кан бүтээгдэхүүн нь, цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судасны хатуурлаас шалтгаалах: - Тархины судасны хатуурал нарийсал, - Зүрхний судасны хатуурал нарийсал, - Даралт ба хуян, - Чихрийн шижин 2-р хэлбэр. Утас: 96665038 https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac