2015-12-23 09:10

Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хэрэгжих хугацааг сунгана


Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас санаачлан боловсруулж нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өчигдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-аар наймдугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, уг хуулиар албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулахгүй, холбогдох хариуцлагаас чөлөөлөхөөр зааж, хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хугацааг “…. энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусна” гэж шийдвэрлэсэн.

Хууль санаачлагчийн илтгэлээс үзэхэд уг хууль хэрэгжиж эхэлснээр 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийтдээ 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байгаа аж. Дээрх орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд санхүүгийн 1640, татварын 10276, нийгмийн даатгалын 366 тайлан, гаалийн 1451 нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин уг хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төсөвт төвлөрүүлжээ. Түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт төвлөрүүлээд байгаа аж.

Цаашид улсын төсөвт төвлөрүүлэх шимтгэл, хураамж болон ил болгож байгаа хөрөнгө, орлогын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар хуулийн үйлчлэлд тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй иргэн, хуулийн этгээдийг хамруулах зорилгоор уг хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгахаар төсөлд тусгажээ. Үг хэлсэн гишүүд зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн хэрэгжиж хугацааг дэмжиж буйгаа илэрхийлээд гэхдээ 2015 оны татварын тайланг хоёрдугаар сарын 15 гэхэд дуусгаж тайлагнах хуулийн хугацаатай тул уг хуулийн хэрэгжих хугацааг хоёрдугаар сарын 15 гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхэр тогтов.

 

www.newscom.mn


Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зүрх судас (103.10.22.4 / 2015-12-26 06:12 )

    Ли Эр Кан бүтээгдэхүүн нь, цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судасны хатуурлаас шалтгаалах: - Тархины судасны хатуурал нарийсал, - Зүрхний судасны хатуурал нарийсал, - Даралт ба хуян, - Чихрийн шижин 2-р хэлбэр. Утас: 96665038 https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Зочин (202.126.89.185 / 2015-12-25 02:17 )

    ОХУ-ын Термок нэрийн Вакум цонхонд зориулагдсан хүйтнийг үл нэвтрүүлэгч,дулаан баригч тусгаарлагчийг ашигласнаар өрөө тасалгааны дулаан 3хэмээр нэмэгддэг.Үнэ:1м нь 7500-10000төг.Утас:95000020

  • Энхболд даргаа (122.201.27.62 / 2015-12-23 11:36 )

    Ариунсан даргын 1800 ажилтан бүх тайлангаа цахимаар аваад харин Болор сайдын санхүү төрийн сангийхан цаасаар авч дээр нь 1 дүүрэгт ганцхан хүн тайлан авч байгаа нь дэндүү чирэгдэлтэй байна.Жишээлбэл СБДүүрэгт нэг цэг дээр ганцхан хүн сүүлийн 4-5 өдөр тайлан авлаа арай л биш байна аа