2015-12-08 04:06

Сонгуулийн хуулийн төслүүдийн талаар харьцуулсан судалгаа гаргажээ


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын бэлтгэл хангах мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр байгуулсан юм.

Уг Ажлын дэд хэсгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ахалж, бүрэлдэхүүнд нь Гадаад хэргийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын алба, Тагнуулийн Ерөнхий Газар, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий Газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгогчдын боловсрол төв, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны төлөөлөл оролцон ажиллаж байна.

Дэд ажлын хэсэг өчигдөр хуралдаж, хуулийн төслүүдийн талаар санал солилцон, байгууллага тус бүрийн сонгуулийн үед гүйцэтгэх үүргийн талаар нарийвчлан ярилцаж, тус тусын саналаа бэлтгэхээр тогтов.

Дэд ажлын хэсэг нь Улсын Их Хуралд өргөн баригдсан 3 хуулийн төслийг харьцуулсан судалгааг хийж Ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлсэн байна. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг өргөн баригдсан 3 хуулийн төсөлтэй харьцуулсан судалгаа гаргаж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт хүргүүлэхээр болжээ.

 

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно