2015-11-20 07:07

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ


Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ

 

Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед аймаг, нийслэлийн "хурган" дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Өөртөө хэдэн арван саяаар нь урамшуулал өгдөг нь багадаад одоо дээд тушаалтандаа "бөхөлзөх" гэж татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгийг нь үр ашиггүй цацаж эхэлсэн байна.

 

Үүний нэг жишээ болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй холбоотой нэгэн мэдээлэл өнөөдөр твиттерээр цацагдлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа гэгч нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг аймагт нь ажлын айлчлал хийх үеэр нь хүндэтгэл үзүүлэхээр 16 сая төгрөг зарцуулсан байна.

 

Ерөнхий сайдын өнгөрсөн оны эхээр Өмнөговь аймагт ажиллах үеэр Б.Бадраа гэгч ийм шийдвэр гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийг баталсан. Ингэхдээ нийгмийн халамжуудыг ихэнхийг нь зогсоож, цөөн хэдийг нь үлдээхдээ мөнгөн дүнг нь танаж, хассан. Ядарсан ард түмнээ эдийн засаг хямрал нэрээр голыг нь тасартал бүсийг нь чангалчихаад өөрсдөө 16 саяаар нь наргиж, цэнгэж яваа нь шударга уу. Ер нь ийнхүү эрх ямба эдэлсэн болон эдлүүлсэн эрх мэдэлтэн эвэртэн туурайтнуудад хариуцлага тооцох цаг болоогүй юу.

 

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ

 

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ


Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Батнасан (183.177.105.20 / 2015-12-03 06:16 )

    Өмнөговь аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймаг. Хүний юманд хушуу бүү дүр гэдэг байхаа. Ер нь урд өмнө аймгийг удирдаж байсан Засаг дарга нар ямар их тансаглаж идэж уусанг мэддэггүй юм уу. Мэдээллийг лав МАН-ын нөхөд бичсэн байх. Үүнийг хүндэтгэл гэдэг юм. мэдэж ав.

  • гамбаа (180.149.78.29 / 2015-11-22 06:50 )

    хүний нэр төр унагах гэсэн худалч муу гөлөгний үг байна.

  • Иргэн (124.158.107.38 / 2015-11-20 07:23 )

    Ялыг нь үүрүүлэх хэрэгтэй.Яасан ханаж цаддаггүй хувалзнууд вэ? Муугаар хэлэх ч үг олдохоо болилоо.