2015-09-29 04:16

Шадар сайдын ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо


УИХ-ын дарга З.Энхболд "Орхон нарын хүмүүст нисэхийн салбарын хаалга хаалттай” хэмээн мэдэгдсээр байтал Зам тээврийн сайд М.Зоригт Ц.Орхонг нисэхийн салбарт дахин албан тушаал өгч, ивээлдээ авлаа. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо юм.

 

Тэгвэл М.Зоригтоос дутахгүй бас нэгэн томилгоог Шадар сайд Ц.Оюунбаатар хийсэн нь Онцгой байдлын Ерөнхий газрын дарга асан П.Даш байв. П.Даш нь албан тушаалаа урвуулан ашиглаж, улсан онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхээс 3 жил 6 сарын хорих ял сонссон бөгөөд суллагдаад жил ч бололгүй төрийн өндөр албан тушаалд томилогдчихлоо.

П.Даш генералийг энэ албанд томилох нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн Шадар сайд Ц.Оюунбаатарт Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлжээ. Гэвч Шадар сайд АТГ-ын албан бичгийг үл тоож, П.Дашийг өөрийн зургаан зөвлөхийн нэгээр дэргэдээ авсан байна. Тиймээс АТГ хууль зөрчсөн энэ үйлдэлд дараагийн шатны арга хэмжээг авах байх. Албан тушаалд очмогцоо хууль зөрчөөд эхлэхээр цаашид яана даа. 

 

Амар

 

 

 

 
 

Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (202.21.117.114 / 2015-10-16 04:25 )

    Гэмт хэрэгтэнгүүд монголыг удирдах уу, улсад их хэмжээний хохирол учруулсан хулгайчууд, АН засагт гарсанаар хамаг зүйл утгаа алдаж байна даа,

  • zochin (122.201.21.71 / 2015-09-30 01:28 )

    mongolyn ard tumen bolovson huchneer dutaagui uur zaluu huneer tavih heregtei sh tee MAXH d uram hugarch baina shuu shine namyg demjij ni deer yam baina MAXH ni AH aas yalgaa alga

  • Otgoo (103.9.90.130 / 2015-09-30 01:27 )

    Оюунбаатар жинхэнэ нүүрээ харуулж байна. Даш ч яахав алдаж онож яваа генерал. Тооцоо бодож томилогдож байгаа л даа.