2015-08-31 02:59

С.Эрдэнэ дахиад найман захирлыг ажлаас нь халчихлаа


 

 

С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчаар томилогдсоноос хойш сар ч болоогүй байгаа. Гэвч энэ хугацаанд 26 хүнийг ажлаас нь халжээ. Хамгийн сүүлд МСҮТ-ийн найман захирлыг халах тушаалыг энэ сарын 21-нд гаргасан байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Сэрээтэртэй ярилцлаа. Тэрбээр С.Эрдэнийг хууль бус тушаалаа хүчингүй болгохыг шаардсаар байгаа юм.

 

-Та эхлээд өөрийгөө товч танилцуулна уу?

 

-Би төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 150 гаруй хүнтэй өрсөлдөөд шалгарч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдсон. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 40 хүнээс шалгарч томилогдоод байсан 18 хүнийг С.Эрдэнэ сайд Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч болоод анхныхаа тушаалаар ажлаас нь халсан. 16 Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Үндэсний төвийн болон Эрүүл мэндийн газрын даргыг чөлөөлөх тушаалыг нэг дор гаргаж, буцаагаад үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон. Бид хуулийн дагуу шалгаруулалтад орж, зөв голдрилдоо орж байсан ажлыг яагаад ингэж буруу замаар явуулах гээд байгааг гайхаад байгаа юм.

 

-Халагдсан 18 хүн ажлаа хүлээлгээд өгчихсөн үү?

 

-Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой гэдэг үүднээс олонх дарга тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн. Гэхдээ тушаалыг хүчингүй, хууль бус гэдэгтэй бүгд санал нэгдэж тэмцэж байгаа. Гомдлоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, шүүхэд гаргачихсан байгаа. Бидний ажлыг ч ном журмын дагуу хүлээж аваагүй. Яамнаас томилогдсон комиссынхон гэж өөрсдийгөө танилцуулж зарим аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хаалгыг эвдэж орон хүчээр ажлыг нь авсан.Увс, Хэнтий, Төв аймгаас гадна Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын өрөөний хаалгыг эвдсэн. Ажлаас халагдсан хүмүүс ажлаа өгөх нь тодорхой байсан. Гэхдээ С.Эрдэнэ сайдын тушаал хууль бус уу үгүй юу гэдгийг шалгуулах эрх бидэнд байгаа. Төрийн сайд хүн ямар ашиг, сонирхлын үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа нь бидэнд ойлгомжтой байгаа.

 

-Ямар сонирхол байна гэж харж байна вэ?

 

-Мэдээж улс төрийн сонирхол л байгаа. С.Эрдэнэ МСҮТ-ийн найман захирлыг халах тушаалыг наймдугаар сарын 21-нд гаргасан юм байна. Гэтэл тэр тушаалыг Хөдөлмөрийн яамныхан огт мэдээгүй байх юм. Тэгж яваад өнгөрсөн баасан гаригт танилцуулсан. Уг нь тушаал гарсан өдрөө хэрэгжиж эхлэх ёстой учраас тэр дор нь танилцуулж байх ёстой.

 

-Ямар шалтгаанаар халсан юм бэ?

 

-Маргаантай гэдэг шалтгаанаар л халж байгаа. МСҮТ-ийн захирлуудын хувьд ажлын байран дээрээ сонгон шалгаруулалтад орж долоо, найман хүнтэй өрсөлдөөд шалгарсан хүмүүс.

 

-Маргааш есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Дээрх найман МСҮТ захиралгүй хичээлээ эхлүүлэх үү?

 

-Би халагдсан захирлуудтай уулзсан. Өнгөрсөн баасан гаригт тушаалыг нь танилцуулаад даваа гаригт ажлаа өг гэж хэлсэн гэсэн. Зарим нь хууль бус шийдвэрийг эсэргүүцнэ гэж байна. Зарим нь нээлтээ хийдгээрээ хийж, үгээ хэлнэ гэж байна. С.Эрдэнэ гэдэг хүн юм болгон дээр хүч хэрэглэж байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд тангараг өргөсөн төрийн албан хаагчийн өрөөний хаалгыг эвдэж орно гэдэг байж боломгүй. Тэгсэн хэрнээ хамгийн ичмээр нь сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсээ буцаан томилж байгаа юм. Ийм зүй бус юмыг ганцхан С.Эрдэнэ хийж байна

 

-Өмнө нь халагдсан 18, сүүлд халагдсан найман захирлыг өөр ажилд томилдог юм уу. Зүгээр л халлаа гээд орхих уу?

 

-Юун өөр ажилд томилох вэ. Уг нь бид ажлаасаа халагдаж орон тооны цомтголд орж байгаа шүү дээ. Ядаж л гэнэт халагдсаны мөнгө төгрөг гэж өгдөг биз дээ. Огт тийм юм байхгүй. С.Эрдэнэ гэдэг төрийн түшээ хүмүүсийг ажлаас нь халах тушаалынхаа араас гаргах баримтаа хуулийн дагуу гаргах үүрэгтэй. Гэтэл одоо болтол чимээгүй. Бид хохироод л үлдэж байна. Үүнийгээ хэлэх гэхэд С.Эрдэнэ сайдтай уулзаж чадахгүй байгаа. Хоёр яаман дээр нь 20 гаруй хоног сахилаа. Хаагуур ороод хаагуур гараад явчихдаг юм бүү мэд. Зөвшилцөх бичиг өгөх гэж өрөөнийх нь үүдэнд яг 10 хоног суусан, аваагүй.

 

-Шинээр томилох сайдыг энэ долоо хоногт багтаан өргөн барих даалгаврыг УИХ-ын дарга өгч байсан. Шинээр томилогдох сайд асуудлыг чинь шийдэж өгөх боломжтой юу?

 

-Миний бодлоор сайдын үүрэг хариуцагч тухайн яамны ажлыг тасралтгүй явуулах л үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайд нар байгаа. Гэтэл С.Эрдэнэ сайд л ганцаараа бужигнуулаад байгаа биз дээ. Тойргийнх нь сонгогчид хүртэл эгдүүцээд С.Эрдэнийг огцруулах түр хороо байгуулсан байна лээ. Тэд мянгаад хүний гарын үсэг цуглуулсан байсан, одоо С.Эрдэнийг эсэргүүцэж гарын үсгээ зурсан хүний тоо хоёр мянгад хүрсэн. Тэд бидэнтэй нэгдэж байгаа. Сая халагдсан МСҮТ-ийн захирлууд нэгдэж С.Эрдэнийн хууль бус үйлдэлтэй эцсийг нь хүртэл тэмцэхээ илэрхийлж байна. Шинээр томилогдох сайд энэ бүхний учрыг олох байх гэж найдаж байгаа. Тэгэхгүй бол халаа сэлгээ цаашид ч үргэлжлэхээр байгаа. Жишээ хэлэхэд, Үндэсний төвийн даргыг халаад оронд нь томилогдсон Чойноров өнгөрсөн долоо хоногт 30 гаруй ажилтанд ажлаас нь чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгсөн гэсэн. Энэ мэтээр хичнээн ч хүнийг халж хохироох юм, бүү мэд.

 

М.Алтанцэцэг

 

Сэтгэглдэл: 11

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (202.70.44.146 / 2015-09-03 07:29 )

    одоо энэ төрийг шоронгийнхоос цэвэрлэцгээх цаг нь болсоон удахгүй ажлаа эхэлцгээе

  • даш (202.131.238.115 / 2015-09-03 06:00 )

    АН-ын л рекетчин шүү дэ.Аль ч засгийн газрын үед сайдаараа л байгаа биз дэ.

  • 5555 (202.131.238.115 / 2015-09-03 05:58 )

    said bolood halaa selgee l hiih shiv de uur hiisen zuil medregdehgui l bn da.

  • opocoo (202.131.238.115 / 2015-09-03 05:55 )

    Erdene said chin AN-n ganst mangaa. ulsaas idsen munguu namdaa handivladag baihgui yu. huhuuguur yavahdaa buun zardal bolno.Hamaatan sadangaa daguulna, nuguu hurtej yadaj baigaa tusviin mungiig uuj ideh zuild n zartsuulaad taarna.Huduugin NHUHhen medne de.

  • tj;ty (202.131.238.115 / 2015-09-03 05:48 )

    Би энэ АН- ханг ойлгохгүй юмаа. Дандаа л сандал ширээ, албан тушаалыг булаацалдах юм. Тэгсэн атлаа улс орны сайн сайхны төлөө гэж худал ярьцгаана. Ард түмнээ бүр доромжилж гүйцлээ. Сонгууль ойртож байгаа гэдгийг мартаа юм байх да. Манай хэлтсийн даргаар л лав гудамжны яриатай архичин баагий ирсэн.

  • sereetert (103.229.123.24 / 2015-09-02 00:38 )

    uuruu yaj j irsen ter zamaaraa l buts da Sereeteree

  • towshee (112.72.11.107 / 2015-09-01 05:13 )

    Tuwshee gej ko hiigeed bga novshid helehed ted amia demii ureegui im 2.t chi ter ued amidarch bsan bol tegeh l bsan 3t tysgaar togtnol 30000 n aminaas unetei lalar aaa

  • (112.72.11.107 / 2015-09-01 05:09 )

  • саран (150.129.140.188 / 2015-09-01 00:17 )

    ийм ажил хийлгэх гэж л эрдэнийг үүрэг гүйцэтгэгч болгож, сайдуудыг томилохгүй байгаа юм биш үү логик нь яг ийм шүүдээ тайван байцгаа жүжиг үргэлжилж байна

  • tuwshee (103.10.23.5 / 2015-08-31 14:04 )

    М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ В

  • aaa (202.72.246.147 / 2015-08-31 10:45 )

    Ajilaa hiij chadahgui bgaag n l halaa bailgui dee. Medeej shine tomilogdson said oiin bagaa burduuleh n zow shuu dee. Ene MSUT-n hund surtal, hov jiv n diildhee baisan gazar bsiin