2015-07-22 07:44

Гишүүд нутагтаа амарч байна


Наадам өнгөрснөөс хойш нам гүм байдал ноёлж, УИХ-ын гишүүд амралтын байдалтай байна. Гишүүдийн хувьд нутагтаа амрангаа айраг цагаа эргүүлсэн шиг явна. Зарим гишүүд түүхэн ойтой аймаг, сумдын наадам хэссэн шиг амарч яваа харагдана. 


Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн Дадал сумын түүхт ойн баярт уригдан очсон бол Д.Лүндээжанцан, Я.Содбаатар нар төрсөн нутагтаа Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан их, бага даншиг наадамд уригдсан аж. Гишүүн Д.Ганбат амрангаа тойргоо эргэхээр явсан бол Увсын гишүүд бүгдээрээ аймгийнхаа түүхт 90 жилийн ойн баярт оролцохоор аль эрт нутгийн зүг хүлгийн жолоо залсан сурагтай. 

Уг нь улсын наадам өнгөрсөн ч УИХ амрахгүй, зав чөлөөгүй ажиллана гэдгийг З.Энхболд чуулганы хуралдаан дээр хэлж байсан бол хэлсэн, хийх нь зөрж байдаг үйлдлээр өөрөө ч сумын баяр наадам хэсч, гишүүд ч сураггүй амралттай яваа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

 

- See more at: http://www.wikimon.mn/content/62732.shtml#sthash.Un17v2mW.dpuf


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • tuwshee (103.10.23.3 / 2015-08-01 20:30 )

    Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаар

  • 88583399 (103.10.23.49 / 2015-07-23 09:36 )

    Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Ш