2015-06-02 06:17

Н.Батцэрэг: Засгаас гарах тухай хаана ч яригдаагүй


УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн дарга Н.Батцэрэг “Хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар  нам, эвслүүд аль болох байр сууриа нэгтгэх талаар ажиллана. Энэ нь 57 гишүүний буюу  4/3-аар шийдэгддэг асуудал. Гишүүд нам, бүлгээрээ талцах асуудал байхгүй. Монгол Улсын, монголчуудын том эрх ашгийн үүднээс асуудлаа хэмжинэ. Үүнийг манай бүлэг  хаа, хаанаа ойлголцож байгаа учраас төслийн анхны хувилбарыг гишүүддээ танилцууллаа. Дараагаар нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ярилцлаа. Манай эдийн засгийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр бэлтгэгдэж байна. Эрчим хүч, төмөр зам, хурдны зам, дагуул хот гэх мэтчилэн томоохон дэд бүтцийн асуудал хэрэгжихээр  хэлэлцэгдэж байна.  Энэ тохиолдолд иргэний өмчид өгсөн газар нь  томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлэхэд асуудал тулгарч. Иргэдтэй хэлэлцэлд орох асуудал гарлаа. Үүн дээр асуудал үүсэж, мөнгө төгрөгийн асуудлаар тохироонд хүрч чадахгүй байх жишээтэй. 20 айлын газар байлаа гэхэд 19 нь зөвшөөрдөг, 1 айл зөвшөөрөхгүй байхад төлөвлөсөн ажил бүтэхгүй гацаж байна. Энэ байдлыг  арилгах, нөхөн олговрыг нь олгоод, өмчилсөн газрыг нь төр эргүүлж авах, эсвэл солих асуудалд эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой. Үүн дээр бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгдсэн” гэлээ. Мөн бүлгийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд эдгээр хуулийн төслийг цогцоор нь авч хэлэлцэх талаар бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллаж санал солилцохоор болжээ. Өнгөрсөн долоо хоногт газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлаар Шударга ёс эвслийн бүлэг саналаа нэгтгэсэн байна. Эдийн засгийн хүрээнд эрчим хүч, төмөр зам, хурдны зам, дагуул хот гэх мэтчилэн томоохон дэд бүтцийн ажлууд хэрэгжихээр хүлээгдэж байгаа энэ үед иргэний өмчид өгсөн газрын асуудал үүсдэг. 20 айлын газар байлаа гэхэд 19 нь зөвшөөрдөг, нэг айл зөвшөөрөхгүй байхад төлөвлөсөн ажил бүтэхгүй гацах асуудал гарч байгаа учраас нөхөн олговор олгох, өмчилсөн газрыг нь төр эргүүлж авах, эсвэл солих асуудалд эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ. Мэдээллийн дараа Шударга ёс эвслийн бүлэг Засгаас гарах эсэх талаар тодруулахад “Эвслийн бүлэг Засгийн газраас гарах тухай асуудал хаана ч яригдаагүй” гэх хариулт өгөв. Баавар
 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно