2014-04-26 03:34

Генералуудаа хүндэтгэн хүлээн авлаа


Далан жилийн тэртээ буюу БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн хуралдаанаар генерал цол бий болгон баталж, 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Г.Эрэндоо нарын 11 хүнд анхны генерал цол олгосон түүхтэй.Генерал цолыг эх орныхоо эрх чєлєє, тусгаар тогтнолыг батлан хамгаалах vйл хэрэгт онц гарамгай гавъяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж, анхны 11 хvнд олгосноос хойш эдvгээ энэ эрхэм хvндэт цолыг 160 хvн хvртээд байна. Энэ хугацаанд Монгол Улсын генералуудаас Монгол Улсын баатар 6, Хєдєлмєрийн баатар 2, Гавъяат цолтон 8 тєрєн гарчээ.

Монгол Улсын төр засгаас генерал цолтны нэр хүндийг өргөх, хадгалах, төрийн халамж үйлчилгээнд ойр байхад анхаарч ирсэн. Энэ түүхэн үйл явдал өртөөлсөөр өнөөдрийг хүрч, улмаар “Монгол генерал төв” төрийн бус байгууллага үүсэн байгуулагдаж, анхны шаваа 1999 онд тавьсан байна. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудалд нь анхаарах, залуу үеийг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд зохих нөлөө үзүүлэх зорилготойгоор үүсэн байгуулагдсан тус төвийн тэргүүнээр Батлан хамгаалахын дэд сайд асан хошууч генерал С.Баасанхүү ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 5 Генералууд (Хошууч генерал Осорын Отгонжаргал, Хошууч генерал Рагчаагийн Гүнчин-Иш, Хошууч генерал Сэнгээгийн Дамдинсүрэн, Хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай, Бригадын генерал Аминдаваагийн Лхагвасүрэн) оршин суудаг бөгөөд энэхүү түүхэн ойн баярыг тохиолдуулан дүүргийн нийт удирдлагуудын зүгээс болон нийт албан хаагч, мэргэжилтнүүдийн зүгээс хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.
Хүндэтгэлийн уулзалтанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх нар оролцож нийт генералууддаа баяр хүргэн тэдний санал бодлыг сонсож халуун дулаан яриа өрнүүллээ.
Мөн дүүргийн нийт албан хаагчид генералууддаа хүндэтгэл үзүүлэн тэдний сургамжийг сонсож дурсгалын зураг татууллаа.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно