2013-04-19 06:44

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.1 дэх заалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөг байхаар тогтоосон.

Уг хуулийн 5.4 дэх заалтад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоож байх, ингэхдээ нийгмийн түншлэлийн аль нэг тал эсхүл талууд хамтран ХХДХ-г тогтоох, өөрчлөх санал гаргаж, түүнийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор хэлэлцүүлж, шийдвэрлэхээр заасанбайдаг.

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор ХХДХ-г нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар шинэчлэн тогтоож энэ оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр талууд шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 36,7 хувиар нэмэгдэж байна. 

  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах  худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ, цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх, буулгах гэх мэт энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

 

Хөдөлмөрийн яам

2013.04.12


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно